Багануур ХК Багануур дүүргийн Засаг даргатай хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд дүүргийн 5 хорооны харж асрах хүнгүй өндөр настангууд болон амжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой нийт 293 өрхөд 72 тонн нүүрсний тусламж үзүүллээ.
Цас ихтэй жавартай тачигнасан өвлийн хүйтэн өдрүүд үргэлжилж байгаа энэ үед уурхайчин хамт олны халуун сэтгэл шингэсэн тусламжийг хүлээн авсан иргэд талархалтай байна.