ДЭД БҮТЦИЙН ЧИГЛЭЛЭЭР
Цахилгааны хуваарилах байгууламж- 110/6 кВ-ын хаалттай хувиарлах байгууламж буюу РП-ний барилга, шинэ суурьшлын бүсийн Хуцаа, Талын толгой, Рашаант, Байдлаг хэсгийн 310 өрхийн 04 кВ-ын цахилгаан хангамжийн нэмэгдүүлэх ажлыг “МЕСА инженеринг” ХХК гүйцэтгэж байна. Энэхүү ажил хийгдсэнээр хойд чиглэлд баригдаж буй барилгууд ЦЭХ хангагдах боломжтой болно.
-УДДТ – 8 насосын хүчин чадлыг нэмэгдүүлэх ажил Гүйцэтгэгч: “Торго магнаг” ХХК
-УДДТ-ийн барилгын угсралтын ажил гүйцэтгэгч “Билгүүн од констракшн” ХХК, ажлын явц 30%-тай лотки цутгалт, шугам угсралтын ажил хийгдэж байна.
-Хуцаагийн далангаас АОС-ны чиглэлд 2,1 км урттай ус дулааны магистрал шугам сүлжээг УДДТ-ийн хамт барих ажлыг гүйцэтгэж байна.Энэхүү шугам баригдсанаар АОС-ны болон хойд чиглэлийн хэрэглэгчдийг ус дулаанаар хангах боломжтой болно.
-Нийтийн эзэмшлийн орон сууцны байруудын инженерийн шугам сүлжээг шинэчлэн өргөтгөх зураг төсөл – 75,0 сая төгрөг бөгөөд “Артөгөл” ХХК шалгаран зураг төслийн ажил хийгдэж байна.
-Үерийн усны хамгаалалтын ажлын зураг төсөв нь 2021 онд хийгдсэн ба нийт 3,964,5 сая төгрөгийн төсөвт өртөгтэй батлагдсан. 2022 онд ОНХС, ДХО, Засаг даргын нөөц сан зэргээс 4 төсөл арга хэмжээг хэрэгжүүлж нийт 645,8 сая төгрөгийн ажлыг хийж гүйцэтгээд байна.
-4,5 дугаар хорооны үерийн ус хаях сувгийг 550 метр нэмэгдүүлэх ажил, усны хамгаалалтын сувгийг 253 метр өндөрлөх ажил. Гүйцэтгэгч “Багануур АЗЗА” ТӨХК
-4-р хорооны баруун талын ус гаргуурын ажил тендер 2022.09.15 нээж үнэлгээ хийгдсэн компанид гэрээ байгуулах мэдэгдэл хүргүүлээд байна.
-5-р хороо Залуус хэсэгт инженерийн дэд бүтцийн зураг төсөв боловсруулах ажил хийгдэж байна.Гүйцэтгэгч: “Гидродизайн инноваци” ХХК
-Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний барилгажилтын төслийн хойд чиглэлийн барилга байгууламжийн ариутгах татуургын магистрал шугам сүлжээ, одоо ашиглагдаж байгаа АТС-2, 3, 4-ийн тоног төхөөрөмжийг шинэчлэх, автоматжуулах ажлын зураг төсөв /Улаанбаатар, Багануур дүүрэг, 1.3 дугаар хороо/ Гүйцэтгэгч: “Блю глоб энержи” ХХК зураг төсвийн ажил хийгдэж байна.
-Баялаг хороололд 6/0,4кВ-ийн 2х400кВа чадалтай цахилгааны дэд өртөөний барилгын зураг төсөв боловсруулах ажил, Гүйцэтгэгч: “Итгэлийн хад” ХХК зураг төслийг хүлээж авсан.
-Нарийн нуур, Булагтай хэсгийн цахилгаан хангамжийн ажлын зураг төсөв боловсруулах төсөвт өртөг-54,3 сая төгрөг гүйцэтгэгч нь: “Перфект солюшн энд инженеринг” ХХК зураг төслийг хүлээж авсан.