ЭРХЭМ ЗОРИЛГО:
Хуулиа дээдлэн, салбар хоорондын хамтын ажиллагааг эрхэмлэн, цахим засаглалын бодлогыг хэрэгжүүлж, иргэдийнхээ эрүүл аюулгүй амьдрах орчныг бүрдүүлэх
ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТPАТЕГИЙН ЗОРИЛГО:
Дүүргийн Засаг даргын Тамгын газар нь дараах стратегийн зорилгыг дэвшүүлэв. Үүнд:
Стратегийн зорилго 1: | Байгууллагаас гарч буй бодлого, шийдвэрүүдийн уялдааг хангаж холбогдогч талуудын хэрэгцээ шаардлагад нийцүүлнэ. |
Стратегийн зорилго 2: | Хяналт-шинжилгээний үр дүнд тулгуурлан бодлого, шийдвэрийн төлөвлөлт, зохицуулалтыг хийж хэвшинэ. |
Стратегийн зорилго 3: | Ажилтан, албан хаагчдыг чадавхжуулах, мэргэшүүлэх сургалтыг үе шаттай зохион байгуулах замаар байгууллагын үйл ажиллагааны үр ашиг, нөлөөг сайжруулна. |
Стратегийн зорилго 4: | Байгууллагын дотоод үйл ажиллагаа бүрэн уялдаатай болсон байна. |
ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛ:
Дүүргийн Засаг даргын Тамгын газар нь үйл ажиллагаандаа дараах тэргүүлэх чиглэлийг баримтлан ажиллана:
- Бие даасан хот болох
- Иргэдийг эрүүл аюулгүй, тав тухай орчинд ажиллаж, амьдрах нөхцөлөөр хангах
- Иргэдэд төрийн үйлчилгээг түргэн шуурхай, чирэгдэлгүй хүргэх
ЭДГЭЭРИЙН ХҮРЭЭНД АВЧ ХЭРЭГЖҮҮЛСЭН АРГА ХЭМЖЭЭ, ТҮҮНИЙ ҮР ДҮН