ТОХИЖИЛТЫН ЧИГЛЭЛЭЭР
ЗДТГ-ын дэргэдэх цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилтын ажил /2-р ээлж/ тендер зарлан 1 оролцогч санал ирүүлсэн боловч шаардлага хангаагүй материалтай тул дахин тендер зарлаад байна.
Дүүргийн тохижилт, ногоон байгууламжийн хүрээнд гадна хаалга, задгай театрын талбай, скейтборд талбайн ажлууд хийгдэж дууссан. Гүйцэтгэгч: “Хүслийн дээж” ХХК Ажлын явц 85%-тай.
-5 дугаар хорооны гэр хорооллын хэсгийн тохижилтын ажлын гүйцэтгэгч нь “Хөх бугат” ХХК Ажлын явц 30%-тай.
-6-9 дүгээр байрны тохижилтын ажил 2020-2022 он дамжин гүйцэтгэж байгаа бөгөөд ажлын явц 90%-тай байна. Гүйцэтгэгч: Эм Ти Эм Жи ХХК
-Орон сууцын байруудын дундах тохижилт /Улаанбаатар, Багануур дүүрэг, 74, 75, 76, 77, 78, 79, 80, 81, 82, 83, 84 дүгээр байр/ “В” блокын ажил 2021-2022 он дамжин хэрэгжиж байна. Гүйцэтгэгч нь: “Өнгөт харш” ХХК ажлын явц 25% тай хийгдэж байна.
-74-86 дүгээр байрны тохижилтын ажил А,Б блок 2020-2022 он дамжин гүйцэтгэж байна. Ажлын явц 80%-тай байна. Гүйцэтгэгч: Эйч Ар Ви ХХК
ТОХИЖИЛТ, ЗУРАГ ТӨСӨВ
-2022 онд 42 төсөл арга хэмжээ тендер сонгон шалгаруулалт зарлагдахаас 39 ажлын гүйцэтгэгч шалгарч 92,8%-тай, 2 ажил тендер нээх хугацаа болоогүй, 1 ажил зураг төсөв хүлээгдэж байна.
-Нийтийн эзэмшлийн явган замын хавтан, эко хавтан, блок үйлдвэрлэх тоног төхөөрөмж худалдан авах ажил гэрээ байгуулах мэдэгдлийг 09-р сарын 14-нд хүргүүлсэн.Гүйцэтгэгч: “Жаргалант транспортны экспедитор” ХХК
-Усан спорт боулингийн төвийн дэргэд гадна спортын талбайн цогцолборын зураг төсөл, төсөв боловсруулах ажил магадлалаар баталгаажуулах шатандаа явагдаж байна. Гүйцэтгэгч: “Монгол архитектор төлөвлөлт” ХХК
-131,138, 139, 142,193, 235 дүгээр цэцэрлэгийн гадна талбайн тохижилтын ажлын зураг төсөв боловсруулах ажил хийгдэж хүлээн авч тохижилтын ажлын саналыг улс, нийслэлийн төсвийн 2023 оны саналд хүргүүлсэн.
-2-р хороо цэцэрлэгт хүрээлэнгийн зураг төсөл, төсөв боловсруулах ажил Ерөнхий төлөвлөлтийн зураг төсөвтэй уялдуулан гүйцэтгэхээр гэрээний хугацаагаа сунгах хүсэлт ирүүлсэн. Гүйцэтгэгч нь: “Глобитравэл” ХХК
ААНБ-ЫН ХӨРӨНГӨӨР
БЗӨБЦТС ТӨХК:
- 1-р хороонд Хаалттай хувиарлах байгууламж /РП/-ийн барилгын их засварын хувьд барилгын ажил дууссан, тоноглол суурилуулах ажил дутуу бөгөөд ажлын явц-50%. Гүйцэтгэгч: Чинбат ХХК
- 4-р хорооны Байдлаг хэсэгт Диспетчерийн ажлын байр барих ажлын хувьд суурийн ажил хийгдсэн, гадна ханын өрлөг хийгдэж байна. Ажлын явц-30%, Гүйцэтгэгч: “Эй уан констракшн дизайн” ХХК
- Дэд өртөө /ТП/-ний барилгын их засвар-6ш, ажлын явц-30%, Гүйцэтгэгч: “ОДБДН” ХХК, Дээврийн ажил хийгдэж байгаа, дотор засал хийгдэнэ.
БАГАНУУР-УС ААТҮГ:
- Наран станц, КНС-2 станцуудын 407 м2 дээвэр засвар, грашийн 117 м2 шал цутгалтын ажлууд 100% дууссан, усны машины гарааш барих ажил-30% хувьтай.
-Орон сууцны 19,26а,45,46,28,33,37,40,41,80-р байрнуудын халуун хүйтэн усны 700 метр шугам сүлжээний засвар шинэчлэлийн ажил хи йгдэж дууссан.
“БАГАНУУР ТОХИЖИЛТ” ААТҮГ:
- Байгууллагын гараашийн хаалгануудыг сэндвичин хаалгаар иж бүрэн солих ажлыг хийж дуусгасан.
- Байгууллагын фасад, гараашийн дээврийн засварыг мембран материалаар хийх ажлыг 100% гүйцэтгэж, ус зайлуулах хоолойн уналтыг өөрчилж засварын ажлыг бүрэн хийсэн.
ХУВИЙН ХЭВШЛИЙН ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧИД:
- 2022 онд ААНБ-ууд гадна талбайд авто зогсоол хийх, авто замын орц гарц гаргах ажлыг өөрийн хөрөнгөөр гүйцэтгээд байна. Үүнд: Everich ХХК, Гүндү Ёндон аравжаалан хийд, Тэс супермаркет, Элбэг хэрлэн ХХК, Хушинга хайрхан ХХК, Дулаан хайрхан хүнсний дэлгүүр, авто засварын 6 газар өөрийн байгууллагын урд талд 2360 м2 авто зогсоол гарцыг тохижуулаад байна.
БАЙГУУЛЛАГА ӨӨРИЙН ХӨРӨНГӨӨР
Төв эмнэлэгийн 1210 метр цэвэр , бохир усны шугам, 410 метр дулааны хэсэгчилсэн шугам, засварын ажил хийж дууссан.
1988 онд ашиглалтад орсон халдвартын тасгийн дулаалгатай гадна фасад засварын ажлыг хийж гүйцэтгэсэн.