Багануур дүүрэг нь Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотоос 130 километр зайд оршдог бөгөөд Засаг захиргааны 5 хороо, 7824 өрхийн 27440 хүн амтай. Хүн амын 36 хувийг 13-36 хүртэлх насны залуучууд эзэлдэг ба эдгээрийн 32 хувь буюу 8801 нь 0-18 насны хүүхдүүд байна. Нийт өрхийн 41,5 хувь буюу 3248 өрх байр орон сууцанд, 25,8 хувь буюу 2021 өрх амины хашаа байшинд, 2545 өрх гэрт амьдарч байна. Гэрт амьдардаг өрхөөс 287 өрх нүүдлийн мал аж ахуй эрхэлж байна