Зөвлөлт-Монголын геологичид 1974-1975 онд Баяндэлгэр сумын Нүүрэнтэйн ордод бүрэн хэмжээний хайгуул Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын Багануур дүүрэг нь БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1978 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 202 дугаар зарлигаар “Багануур хороо” нэртэйгээр байгуулагдсан нийслэлийн алслагдсан дүүргийн нэг юм. Монгол Улсын үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд “Нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлага”-тай хослуулан төрийн эрх, үүргийг хэрэгжүүлж байгаа нутаг дэвсгэр, засаг захиргаа, эдийн засгийн бие даасан үйл ажиллагаатай цогцолбор юм. Тус дүүрэг нь Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газар, түүний дотоод бүтэц болох 5 хэлтэс, 1 тасагтай. Засаг захиргааны анхан шатны нэгж болох 5 хороотой, Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний 17 харьяа байгууллагууд болон ААТҮГ, ОНӨААТҮГ, дүүргийн Шүүх, Прокурортой бөгөөд иргэддээ төрийн үйлчилгээг түргэн шуурхай, саадгүй хүргэн ажиллаж байна.