БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙН ЧИГЛЭЛЭЭР
Дүүргийн хэмжээнд 6 төслийн 2500 айлын орон сууцны барилгын төсөл хэрэгжиж байгаа бөгөөд 2025 онд “Сэтэрт групп” ХХК-ийн 300 айлын “Кинг резидиенс хотхон”-ы эхний блокийн 60 айлын 12 давхар орон сууц, “Багануур-Ус” ААТҮГ-ын ажилчдын 9 давхар 81 айлын орон сууц, “Дуурсах тауэр” ХХК-ийн 50 айлын орон сууц, нийтдээ 191 айлын орон сууц тус тус ашиглалтад ороод байна. Мөн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Багануур гарден” хотхоны 16 давхар 2 блок 208 айлын орон сууц, 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт 320 айлын “Голден палас” хотхоны эхний блокийн 62 айлын орон сууц, БНДС ТӨХК-ийн 40 айлын орон сууц, “Тэргэл прайм пропертиз” ХХК-ийн 1476 айлын “Нова гарден” хотхоны төслүүд үргэлжилж байна.
Замчин хэсэгт бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилгын ажлыг “Буйлд мастер” ХХК он дамжин гүйцэтгэж байгаа бөгөөд гадна фасад, дотор өрлөг, засал, гадна шугам сүлжээний ажил хийгдэж дууссан.
Шүүхийн барилга угсралтын ажлыг “Артуус” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд энэ онд барилгын суурийн ажил, карказ угсралт, ханын өрлөгийн ажлууд хийгдсэн.
Төрийн архив, Улсын бүртгэлийн хэлтсийн барилгын зураг төсөв боловсруулах тендерт “Очир Огтлогч” ХХК шалгарч, 10 дугаар сарын 09-ний өдрийн БНДХАА/20250203029/04 дугаартай гэрээг байгуулсан.
Нийслэлийн төсвийн хөрөнгөөр он дамжин хэрэгжиж буй 19, 84, 86 дугаар байрны гадна фасад засварын ажлыг “Хан багана” ХХК, 39, 42-р байрны фасад засварын ажлыг “Нор вү инж” ХХК тус тус гүйцэтгэж, комисс ажиллаж хүлээн авсан. Захиалагчийн хяналтыг НХОГ-тай хамтран хэрэгжүүлж ажилласан.
Өрхийн эрүүл мэндийн төвийн барилгын ажлыг “Преспектив шийдэл” ХХК он дамжин гүйцэтгэж байна. Энэ онд гадна дотор шавар, чулуун замаск, цонх, гадна хаалга, шилэн фасад, дээвэр, дотор шал, агааржуулалт, цахилгаан холбооны монтаж, гадна, дотор цэвэр, бохирын шугамын ажил хийгдэж дууссан. Одоогоор гадна дулаан, цэвэр усны ажил хийгдэж байна.
1,3 дугаар хорооны ӨЭМТ-ийн барилгын холболтын зураг төсөв боловсруулах хөрөнгийг төсвийн тодотголд тусган шийдвэрлэж, зургийн даалгаврыг боловсруулж ХААА-нд хүргүүлэн тендер зарлаж “А И Си архитектс” ХХК шалгарч гэрээ байгуулан, газрын гэрчилгээг гаргуулан архитектур төлөвлөлтийн даалгаврыг гаргуулж, эскиз зураг хийгдэж байна.
4 дүгээр хорооны барилгын гадна фасад болон иргэдэд үйлчлэх нэг цэгийн үйлчилгээний төвийн дотор засварын ажлыг “Ёстбэйс сервис” ХХК гүйцэтгэж, 06 дугаар сарын 13-ны өдөр комисст хүлээлгэн өгсөн.
Биеийн тамир, спортын хорооны гадна засвар, тохижилтын ажлын гүйцэтгэгчээр “Шайнинг хаус” ХХК шалгарч, бараа материалын татан авалт хийгдэж, ажил хийгдэж байна.
Эрүүл мэндийн төвийн эрчимт эмчилгээний тасгийн дотор засварыг хийхээр төсвийг салгуулж, ажлын даалгаврыг боловсруулж ХААА-нд хүргүүлэн 8 удаа тендер зарлан амжилтгүй болж, дахин зарлаж 08 дугаар сарын 21-ний өдөр нээж, гүйцэтгэгчээр “Стар нест” ХХК шалгарч хана нураалт, өрлөг, шал цутгалт, цэвэр бохир ус, агааржуулалт, хаалга, цонхны ажлууд хийгдсэн.
Дүүргийн төсвийн хөрөнгөөр хэрэгжсэн Усан спорт, боулингийн төвийн барилгын гадна фасад, дотор засварын зураг төсвийн даалгаврыг боловсруулж, тендер зарлан “Гидродизайн инноваци” ХХК шалгарч, тус төвийн барилгын гадна фасад, дотор засварын зураг төсвийг он дамжин боловсруулж 2,719,009,864 төгрөгийн төсөвт өртөг бүхий зураг төсвийг хүлээлгэн өгсөн.
4 дүгээр хорооны Тогос-Уул хэсэгт Спорт, урлагийн заалны цогцолбор барилгын зураг төсвийг “Эрхэс констракшн” ХХК он дамжин боловсруулж, 5,788,903,191 төгрөгийн төсөвт өртөг бүхий зураг төсвийг хүлээлгэн өгсөн.
2 дугаар хорооны 100 ортой хүүхдийн цэцэрлэгийн барилга 01 дүгээр сард комиссын дүгнэлт баталгаажиж, 03 дугаар сарын 10-ны өдрөөс үйл ажиллагаагаа эхлүүлж, 24 цагийн 3 бүлэг, 1 ердийн бүлэгт 73 хүүхэд хичээллэж, үйл ажиллагаа хэвийн явагдаж байна.
Боловсрол сургуулийн хичээлийн 2 дугаар байрны өргөтгөлийн зураг төсвийг боловсруулахаар “Гидродизайн инноваци” ХХК шалгарч гэрээ байгуулсан. Өргөтгөлийн барилгын холбогдох техникийн нөхцөлүүдийг гаргуулж, 960 хүүхдийн суудалтай сургуулийн барилгын иж бүрэн зураг төсвийг боловсруулж 32,034,654,762 төгрөгийн төсөвт өртөг бүхий зураг төсвийг хүлээлгэн өгсөн.
132 дугаар цэцэрлэгийн өргөтгөл буюу 100 ортой барилгын холболтын зураг төсвийг боловсруулах ажлын тендер дүүргийн ХААА-нд зарлаж, зохиогчоор “Хот төлөвлөлтийн хүрээлэн” ХХК шалгаран гэрээ байгуулж, эскиз зургийг ХБХСГ-аар батлуулж, хангагч байгууллагуудаас холбогдох техникийн нөхцөлийг гаргуулан ажлын зураг төсвийг боловсруулж байна.
Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн гадна фасад, дээвэр, дотор их засварын зураг төсвийг “А И Архитектс” ХХК боловсруулж дуусах шатанд байна.
Гүн галуутай сургуулийн хичээлийн 1 дүгээр байрны ариун цэврийн өрөөнүүдийн засварын ажлын тендерт ”Повер Фрикүэнси” ХХК шалгарч, гэрээ байгуулан ажлыг гүйцэтгэж 08 дугаар сарын 29-ний өдөр комисс ажиллаж хүлээн авсан.
Соёлын ордны барилгын ажил он дамжин 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдрөөс эхэлж, 1 дүгээр давхрын цутгалтаа авч ажил зогссон.
Д.Нацагдоржийн нэрэмжит номын сангийн засварын ажлыг “Хан багана” ХХК гүйцэтгэн 2025 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Комисс ажиллаж хүлээлгэн өгсөн.
Тэмүүлэл хүүхдийн зусланд эрүүл ахуйн шаардлага хангасан ариун цэврийн байгууламжийг барих ажлын гүйцэтгэгчээр “Сэцфлорис” ХХК шалгарч, 2025 оны 05 дугаар сард ажил эхэлж, ариун цэврийн Байгууламжийн ажил хийгдэж хүлээлгэн өгсөн.




