Дотоод аудитын алба

Танилцуулга

Нийслэлийн Багануур дүүргийн Засаг даргын дэргэдэх Дотоод аудитын алба нь Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 1 дэх заалт, Засгийн газрын 2012 оны 129,190 дүгээр тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/03 дугаар захирамжийг тус тус үндэслэн дүүргийн Засаг даргын 2013 оны А/345 тоот захирамжийн дагуу 9-р сард байгуулагдсан.

Дотоод аудит гэдэг нь байгууллагын үйл ажиллагааг сайжруулах,  түүний үнэ цэнийг нэмэгдүүлэхэд чиглэсэн хараат бус, бодитой баталгаа өгөх ба зөвлөх үйл ажиллагаа юм. Энэ нь системтэй, оновчтой арга хандлагаар байгууллагын эрсдэлийн удирдлага, засаглал ба дотоод хяналтын үйл явцыг үнэлэх ба сайжруулахад тусалдаг.

Дотоод аудитын албаны зорилго

 Эрхэм зорилго

Төсвийн ерөнхийлөн захирагчийн  хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, төсвийн хөрөнгө, өр төлбөр, орлого, зарлага, хөтөлбөр, арга хэмжээ, хөрөнгө оруулалтад санхүүгийн хяналт, шалгалт хийх, үнэлэлт, дүгнэлт, зөвлөмж гаргах, эрсдэлийн удирдлагаар хангах чиглэлээр тухайн байгууллагын үйл ажиллагааг сайжруулахад дэмжлэг үзүүлэхэд оршино.

 Алсын хараа

–          Аудитын чанарын удирдлагын тогтолцоог төлөвшүүлэх
–          Дотоод аудитын үйл ажиллагааны үр нөлөө, үр өгөөжийг тогтвортой дээшлүүлэх-          Хариуцлагатай, нээлттэй төрийн үйл ажиллагааг төлөвшүүлэн хөгжүүлэх

–          Төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх

–          Төсвийн ерөнхийлөн захирагчийг илүү үр дүнтэй, үр ашигтай ажиллахад дэмжлэг болох

 

 

Эрхэмлэх үндсэн зарчмууд

–          Шударга байх

–          Бодитой байх

–          Нууцыг хадгалах

–          Ур чадвартай байх

DAudit