УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат дүүрэгт ажиллалаа

467830_466085476811927_875003451_oУИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат Багануур дүүрэгт хүрэлцэн ирж дүүргийн удирдлагуудтай уулзлаа. Түүний хувьд Багануур дүүрэг ажил амьдралынх нь салшгүй нэг хэсэг учраас энэ дүүргийн хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулах, дүүүрэгтээ холбоотой аливаа асуудлыг УИХ, Засгийн газрын хэмжээнд дүүргээс сонгогдсон гишүүд болох Ц.Оюунгэрэл, Л.Болд нарын хамт дэмжих тал дээр ихээхэн чармайлттай ажиллаж байгаа. Тийм ч учраас дүүрэгтээ ирж Багануур дүүргийн ирээдүйн хөгжлийн чиг хандлага, хэтийн хөгжилтэй холбоотой асуудлуудыг ярилцаж, УИХ-ын гишүүний хувьд дэмжлэг үзүүлэх, хамтран ажиллах асуудлууд дээр байр сууриа илэрхийлэн хэрхэн хамтран ажиллах талаараа ярилцлаа. Багануур дүүрэгт баригдана баригдахгүй хэмээн олон жил яригдаж байгаа дулааны станцыг багануурт байгуулах боломж байгаа, энэ талын бүх судалгаа хийгдсэн гэдгийг УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат хэлсэн бөгөөд нийслэлийн хэмжээнд баригдахаар төлөвлөгдөж байгаа 83 цэцэрлэгээс хоёрыг багануур дүүрэгт, тэр тусмаа гэр хороололд бариулах тал дээр анхаарахаа амаллаа.

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат дүүргийн өнөөгийн байдал, цаашид хийх ажлын төлөвлөгөөний талаар асууж дүүргийн удирдлагууд ажлынхаа талаарх мэдээллийг өглөө. Тэрээр гэр хорооллыг дахин төлөвлөх, дэд бүтэцжүүлэх ажлыг эрчимтэй хийж мөрийн хөтөлбөрөө биелүүлэх, нөгөө талаас иргэдийн амьдрах орчин нөхцлийг бүрдүүлэхийн төлөө чармайлт гарган ажиллах хэрэгтэй гэдгийг хэлж байлаа. Уулзалтын төгсгөлд цаашид дүүргээ хөгжүүлэхийн төлөө хаа хаанаа чармайн ажиллаж, байнга холбоотой байж, хамтран ажиллана гэдгээ хэллээ.

Багануур дүүрэг бие даасан хот болон хөгжихтэй холбоотойгоор эрх зүйн зохицуулалт хийхээс эхлээд УИХ-ын гишүүний оролцоо Багануур дүүрэгт маань ихээхэн байгаа. Тэгвэл дүүргийн Засаг дарга, ЗДТГ дүүрэг орон нутгаасаа сонгогдсон УИХ-ын гишүүд, түүн дотроо Багануур дүүргийн унаган иргэн Д.Эрдэнэбаттай ийнхүү хамтран ажиллаж байна.

Comments are closed.