Хүнсний үйлдвэрлэл эрхлэгчдэд хүргэх зөвлөмж

hunsÕүнсний үйлдвэрлэлийн ãàçàð, цех¿¿äýä  òàâèãäàõ øààðäëàãà, стандарт, á¿òýýãäýõ¿¿íèé àþóëã¿é áàéäëûã õàíãàõ àæèëëàõ талаар дараах зөвлөмжийг хүргүүлж байна.Үүнд:

1.Үйлдвэрлэлийн барилга, байр нь технологи, эрүүл ахуй, аюулгүй байдлын шаардлагын дагуу үйлдвэрлэл явуулах хангалттай зай талбайтай байх

2. Байр нь цэвэр бохир усны төвлөрсөн шугам сүлжээнд холбогдсон, механик агааржуулалттай, халаалт, гэрэлтүүлэг  эрүүл ахуйн хэм хэмжээнд нийцсэн байна.

3. Барилга байгууламж нь гадны шороо тоос, мэрэгч шавьж орохгүйгээр битүүмжлэгдэн барьж тоноглогдсон байна.

4. Түүхий эд, бэлэн бүтээгдэхүүн хадгалах болон үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах өрөө тасалгаа нь үйлдвэрлэлийн технологийн дагуу зөв урсгалтай, эрүүл ахуйн шаардлагыг бүрэн хангасан байна.

5.  Үйлдвэрлэлийн дотоод бүтэц, тоноглол нь хүнс бохирдох эрсдлийг багасгах, сэргийлэх, засвар үйлчилгээ, цэвэрлэгээ, халдваргүйтгэл хийхэд хялбар, тохиромжтой, хүнстэй хүрэлцэх эд зүйлс аливаа гадаргуу нь зориулалтын материалаар хийгдсэн, хортон шавьж, мэрэгчид үл нэвтрэх үүрлэн орогнох, үржихээс хамгаалагдсан байна.

6. Өрөөнүүдийн шал нь усанд тэсвэртэй, ус шингээдэггүй, угааж халдваргүйжүүлэхэд тохиромжтой, халтирч гулсахгүй материалаар нягт зай завсаргүй, ханын 1.70-1.80 метрт усанд тэсвэртэй ус тос нэвтрэхгүй, угааж цэвэрлэхэд тохиромжтой, цагаан цайвар өнгийн материалаар хийж, шавьж мэрэгч орохоос хамгаалсан, тааз нь шороо тоос, уур үл хуримтлагдах, ус чийг бага үүсэх, мөөгөнцөр, хөгц ургаж үржихгүй, будаг шохой хуурч унахгүй, цэвэрлэхэд хялбар, цонх нь шороо тоос орж хуримтлагдахгүй, ялаа шавьж нэвтрэхгүй, торон хаалттай, агааржуулалт хийх салхивчтай, цэвэрлэхэд тохиромжтой,  хаалганы гадаргуу нь тэгш ямар нэгэн зүйл үл нэвтрэх, цэвэрлэгээ халдваргүйтгэл хийх боломжтой, түгжээтэй, өөрөө автоматаар нээгдэж, хаагддаг  байх

7. Түүхий эд, материал хүлээн авч хадгалах өрөө-агуулах, бэлтгэлийн, халуун боловсруулалтын, бэлэн бүтээгдэхүүн хөргөх, савлах, хадгалах өрөөнүүд байхаас гадна ажилчдын хувцас солих (амарч хооллох), ариун цэврийн өрөө, шүршүүр  зэрэг туслах өрөөнүүд байх шаардлагатай.

8. Халуун боловсруулалтын болон бэлэн бүтээгдэхүүн хөргөх өрөө нь уур, хиншүү, үнэрийг татаж гаргах, цэвэр агаар оруулах механик агааржуулалтын системтэй байх

9. Технологийн болон эрүүл ахуйн хэрэглээнд ашиглаж буй төвлөрсөн болон хэсгийн  шугам сүлжээний ус нь “Ундны ус эрүүл ахуйн шаардлага, түүнд тавих хяналт” MNS 900:2005 стандартын шаардлага хангасан байх ба технологийн хэрэглээ, цэвэрлэгээ, халдваргүйтгэлд шаардагдах халуун усны шугамтай байна.

10. Үйлдвэрлэл, үйлчилгээнээс гарсан бохир усыг зайлуулах шугам, байгууламжтай байх ба хуурай хог хаягдлыг түр хадгалах зориулалтын савтай байх ба хог хаягдлыг зөөж зайлуулах, холбогдох байгууллагуудтай гэрээ хийж, ариун цэврийн дүрэмд заасан хугацаанд зохих журмын дагуу зайлуулж ачуулна.

11. Үйлдвэрлэлийн агааржуулалтанд хэт халсан болон бохирдсон чийгтэй агаар, үнэр, хиншүүг зайлуулах, цэвэр агаар оруулах механик болон энгийн агааржуулалтын системтэй байх агааржуулалтын систем нь “Үйлдвэрлэлийн барилгын салхивч агааржуулалтын системд тавих ерөнхий шаардлага” MNS 5078:2001 стандартыг мөрдөж ажиллана.

 12. Áайр íü байгалийн болон зохиомол гэрлээр хангаãäсан байна.

13. Үйлдвэрлэлийн байр нь хэсгийн болон төвлөрсөн халаалтын шугам сүлжээнд холбогдсон байх ба үйлдвэрлэл, үйл ажиллагаа явуулахад тохиромжтой халаалтаар (17-22 хэм) хангагдсан байна.

14. Тоног төхөөрөмж нь үйлдвэрийн “Үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжид тавигдах ерөнхий шаардлага MNS 4990:2000 стандартын дагуу барилга байгууламжийг барих явцад суурилж хөдөлмөрийн хяналтын байцаагчид хянуулж баталгаажуулсан байна.

            15. Тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, сав суулгын материал нь хорт бодис дамжуулахгүй, зэврэхгүй, олон дахин цэвэрлэж ариутгахад тэсвэртэй, гадаргуу нь гөлгөр, ан цав, хонхорхойгүй байх.

            Хүнснийг бэлтгэх, чанах, халаах, хөргөх, хөлдөөж хадгалах технолгийн зориулалтаар ашиглагдах тоног төхөөрөмж нь аль болох богино хугацаанд шаардлагатай хэмдээ хүрч, хэмжээ тогтвортой барих хянах тохируулгатай, хийц бүтэц, хүнсний аюулгүй байдалд нийцсэн байх ёстой.

16. Ажиллагсад нь эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд бүрэн орж, эрүүл гэдэг нь баталгаажсан байх ба жилд 2 удаа давтан хамрагдаж байх шаардлагатай.

17. Үйлдвэрийн ажилчид ажлын онцлогт тохирсон зориулалтын 2-3 ээлжийн хувцастай байх ба ажлын хувцасыг  угаах зориулалтын өрөө тасалгаатай байна.

18.  Түүхий эд болон туслах материал нь чанар аюулгүй байдлын шаардлага хангасан тухай баталгаажилт дүгнэлттэй байна.

19. Түүхий эд болон туслах материалыг  чанар, аюулгүй байдал нь алдагдахааргүй, тохирсон чийглэг, хэмтэй төрөлжсөн агуулахад хаяг таних тэмдэг тавьж хадгалж, хэрэглэнэ.

20. Үйлдвэрлэх бэлэн бүтээгдэхүүн тус бүрт жор, технологийн батлагдсан заавар байх ба уг зааврыг мөрдөж үйлдвэрлэл явуулна.

21. Үйлдвэрлэсэн бэлэн бүтээгдэхүүнийг зааврын дагуу эрүүл ахуйн шаардлага хангасан нөхцөлд хөргөсний дараа савлана.

22. Бэлэн бүтээгдэхүүний уут сав баглаа боодол нь “Хүнсний нийлэг сав баглаа боодол техникийн ерөнхий шаардлага” MNS 5547:2005 стандартын шаардлага хангасан (хайрцаг) нь хүнсний зориулалт бүхий, шинжилгээ баталгаажилт хийгдсэн байх ба Шошго нь “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай” хуулийн 12.4 дэх заалт, “Савласан хүнсний бүтээгдэхүүний шошгололтод тавих ерөнхий шаардлага” MNS CAC 1:2007 стандартад заасны дагуу шошгын шаардлага хангасан мэдээллийг агуулсан байх, /үүнд: бүтээгдэхүүний нэр, үйлдвэрлэгчийн нэр, хаяг, хэмжээ, тоо ширхэг, бүтээгдэхүүний цувралын дугаар, үйлдвэрлэсэн он, сар, өдөр, хадгалах хугацаа, эсхүл хэрэглэж дуусах хугацаа, хадгалах нөхцөл, тэжээллэг чанар, орц, найрлага, хэрэглэх арга, гаж нөлөө, хориглох заалт/

23. Бэлэн савлагдсан бүтээгдэхүүнийг худалдааны сүлжээнд хүртэл зохих чийглэг, хэм нь тохирсон хэвийн нөхцөлд хадгалагдах тусгай өрөө (агуулах)-д хадгална.

24. Бэлэн бүтээгдэхүүнийг тээвэрлэх тээврийн хэрэгсэл нь зориулалтын байх ба бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг алдагдуулахгүй тээвэрлэж хүргэвэл зохино. Тээврийн хэрэгсэл нь “Хүнсний түргэн гэмтэх эмзэг бүтээгдэхүүнийг тээвэрлэх ангилал ерөнхий шаардлага” MNS 5343:2003 стандартын шаардлага хангасан нөхцөлд тээвэрлэнэ.

25. Дотоодын хяналтын тогтолцоог “хүнсний эрүүл ахуйн ерөнхий зарчим  /олон улсын зөвлөмж/ MNS CAC/RCP-1 стандартын дагуу хэрэгжүүлсэн байх.

26. Үйлдвэрлэлийн зохистой дадлыг хэрэгжүүлж буй эсэхэд хяналт тавихаас гадна үйлдвэрийн ажилчдад анхан шатны болон тасралтгүй сургалт явуулах.

27. Байгууллага өөрийн онцлогт тохирсон ариун цэврийн дүрэм, журамтай байх.

28.Түүхий эд, туслах материал, бэлэн бүтээгдэхүүний чанар аюулгүй байдалд дотоодын хяналтын лабораторитой байх

Comments Closed

Comments are closed.