Хөдөлмөрийн бүтээмж дээшлүүлэх чиглэлээр сургалт зохион байгууллаа

Still1127_00000Шинэчлэлийн Засийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт заасан цалин, тэтгэвэрийн хэмжээг инфляцийн түвшин, хөдөлмөрийн бүтээмжтэй уялдуулан нэмэгдүүлэх зорилтыг хэрэгжүүлэх, түүнчлэн уг зорилтын биелэлтийг хангах хүрээнд үндэсний болон салбар, орон нутаг, аж ахуйн нэгж, байгууллагын түвшинд “Бүтээмжийн хөдөлгөөн”-ийг өрнүүлж, “Хөдөлмөрийн бүтээмжийн хөдөлгөөнийг үндэсний хэмжээнд өрнүүлэх ажлын удирдамж”-ийг Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооны 2012 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 05 тогтоолоор баталсан. Дүүрэгт Хөдөлмөрийн бүтээмжийн хөдөлгөөнийг өрнүүлэх ажлын хэсгийг Засаг дарга ахлан бусад алба хэлтсүүд, аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагууд төрийн бус байгууллагын төлөөллийн бүрэлдэхүүнтэй байгуулан, хөдөлмөрийн бүтээмжийн хөдөлгөөнийг зохион байгуулж байна. Энэ хүрээнд 2013 оны 11 дүгээр сарын 27-нд ажлын хэсгийг чадваржуулах сургалтыг зохион байгууллаа.

Still1127_00001Бүтээмжийн тухай асуудал зөвхөн бүтээгдэхүүн үйлдвэрлэх биш хүний оюун санаа, хандлагын тухай асуудал учраас багш, эмч, төрийн албан хаагч гээд хэн бүхэнд хамаатай. Төрийн захиргааны бүтээмж нь олон нийтийн хэрэгцээ шаардлага, хүсэл сонирхлыг нөөцтэй уялдуулсан төрийн захиргааны үйл ажиллагааны гүйцэтгэлээр илэрхийлэгдэнэ. Төрийн байгууллага албан хаагчдын тавьсан зорилтын хэрэгжилт, ажлын гүйцэтгэлийг үнэлэх тодорхой шалгуур үзүүлэлтэд төрөөс бодлогын түвшинд анхаарч бүтээмжийн тоон үзүүлэлтийн чанар, судалгааны арга зүйг боловсронгуй болгох, үнэлэлт дүнэлт өгөх ажлыг Хөдөлмөрийн яам судлан, цаашид хөдөлмөрийн бүтээмжтэй уялдуулан цалин хөлсийг нэмэх бодлого баримталж байна. Нөгөө талаас бүтээмжийн хөдөлгөөн өрнүүлснээр тухайн ажилтны ажлын байрны цэгц, аюулгүй ажиллагаа сайжирдаг учир энэ хөдөлмөр эрхэлж буй хэн бүхэнд хамаатай асуудал юм.

Энэхүү сургалтын эхэнд дүүргийн Засаг дарга, дүүрэгт Хөдөлмөрийн бүтээмжийн хөдөлгөөнийг өрнүүлэх ажлын хэсгийн ахлагч М.Гончигжав “Бүтээмж дээшлүүлэх ажил хэн бүхэнэд хамааралтай. Ганц удаагийн сургалт семинараар үр дүнг бүү тооцоорой. Энэ 2013 оны хувьд өмнөх жилүүдийнхээс хөрөнгө оруулалтын хэмжээ эрс нэмэгдсэн. Өнгөрөгч 4 жилд нийт зассан дээврийн засварын 50 хувийг нэг жилийн дотор хийсэн нь бүтээмж дээшилж байгаагийн илрэл” хэмээн онцлон хэлсэн юм. Багануур ХК нь бүтээмжээрээ азидаа жишиг байгууллагаар шалгарч байсан учраас энэхүү сургалтанд тус компанийн бүтээмжийн мэргэжилтэн оролцож “Бүтээмж дээшлүүлэх арга хэрэгсэл”, “Кайзен гэж юу вэ?” сэдвүүдээр мэдээлэл өглөө.

Comments Closed

Comments are closed.