ТЕНДЕРИЙН УРИЛГА

ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА

Огноо: 2013.06.06

Тендер шалгаруулалтын нэр: Багануур дүүргийн нийтийн тээврийн үйлчилгээнд шинэ автобус авах ажил Тендер шалгаруулалтын дугаар: БНД.ХААА-2013.11                             

Багануур дүүргийн Худалдан авах ажиллагааны алба нь эрх бүхий тендерт оролцогчдоос Багануур дүүргийн нийтийн тээврийн үйлчилгээнд шинэ автобус нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэлээр  нь 100000 төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн [45] хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

Үүнд:

Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 3 жил буюу 2010, 2011, 2012 онуудын дундаж борлуулалтын орлого 100’000’000 төгрөгнөөс багагүй байх

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Тендерт оролцогчийн ирүүлсэн үнийн саналын 100%-тай тэнцэх

Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил буюу 2011, 2012 он

Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: 2010, 2011, 2012 онуудад дор хаяж нэг удаа 100’000’000 төгрөгнөөс  багагүй байх

Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Тусгай зөвшөөрөл шаардлаггүй, тухайн чиглэлээр үйл ажиллагаагаа тогтмол явуулдаг байх

Тендерийн хамт 1800000 төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг 2013 оны 07-р сарын 08-ны өдөр 11 цаг 00 минутаас  өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэнд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2013 оны 05-р сарын 27-ны өдрийн, 11 цаг 30 минутад нээнэ.

Гадаадын этгээд оролцохгүй

Дотоодын давуу эрх тооцохгүй

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Хаяг: Багануур дүүрэг, 1-р хороо, Д.Нацагдоржийн гудамж, ЗДТГ-ын байр,

Худалдан авах ажиллагааны алба, 102 тоот өрөө,

Мэргэжилтэн О.Амартүвшин холбоо барих утас: 7021-2101, 99216566

 
There was an introductory message as well as a message pertaining https://pro-academic-writers.com/ to the summer math tutorial.

Comments are closed.