БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛ

Үйл ажиллагааны хамрах хүрээ

Yйл ажиллагааны стратегийн мөн чанар

Дүүргийн Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагааны стратегийн мөн чанар нь Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын үйл ажиллагааны зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэхэд чиглэсэн Засаг даргын үйл ажиллагаанд өндөр мэргэшлийн, цаг үеэ олсон, шуурхай зөвлөгөө, дэмжлэг үзүүлэхэд оршино.

Yйл  ажиллагааны  тэргүүлэх чиглэл

            Дүүргийн Засаг даргын Тамгын газар нь дор дурдсан үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлтэй ажиллана. Үүнд:

  • Дүүргийн нутгийн захиргааны байгууллагын удирдлагын хэвийн үйл ажиллагааг хангах, шийдвэр боловсруулах, гаргахад дэмжлэг үзүүлэх явдлыг хангах
  • Дүүргийн нутгийн захиргааны байгууллагыг бүх талаар үр дүнтэй, үр нөлөөтэй удирдах, дүүргийн иргэдэд нарийн мэргэшсэн, тогтвортой чадварлаг   үйлчилгээ үзүүлэх