Багануур дүүргийн Эрүүл мэндийн төв ЭМЯ-ны 590 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар “KSO-20 эмнэлгийн хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэр”-тэй болжээ. Тус үйлдвэр нь БНХАУ-ын “ADEKOM” компанид үйлдвэрлэгдсэн цагт 20м3/H хүчилтөрөгч ялгаруулах хүчин чадалтай үйлдвэр бөгөөд ашиглалтад орсон цагаас хойш уушгины хатгаа, амьсгалын цочмог дутагдалтай, зохиомол амьсгалын дутагдалтай хүнд болон хүндэвтэр өвчтөнүүд, хийн нэгдсэн систем, хэсэгчилсэн, зөөврөөр зэргээр эмнэлгийн хэрэгцээг бүрэн хангаж байгаа ажээ.
Энэхүү бэсрэг үйлдвэр байгуулагдахаас өмнө дүүргийн эмнэлгийн хүчилтөрөгчийн хэрэгцээг хангахын тулд жилд 980-1190 баллон хүчилтөрөгчийг “Багануур” ХК, “Петро хими” ХХК, “Кислород” ХХК зэрэг байгууллагуудаас хангадаг байсан. Харин үйлдвэр ажиглалтад орсноор өөрийн эмнэлгийн хэрэгцээг бүрэн дүүрэн хангаад зогсохгүй залгаа сум орон нутаг, иргэдийн хүчилтөрөгчийн хэрэгцээг хангах боломж бүрдсэн байна.