БАГАНУУРТ 120 АЙЛЫН ОРОН СУУЦ БАРИГДАНА


Дүүргийн Засаг дарга С.Даваасүрэн орон сууцны эрэлт, хэрэгцээнд тулгуурлан дүүрэгт орчин үеийн шаардлага хангасан зам талбай, ногоон байгууламж бүхий 1500-2000 АЙЛЫН ОРОН СУУЦНЫ ХОРООЛОЛ барих ажлыг эхлүүлэхээр төлөвлөсний дагуу “Дуурсах таавар” ХХК-тай хамтран ажиллахаар боллоо.
 
Дуурсах таавар ХХК 3-р хорооны нутаг дэвсгэрт 2500 м2 талбайд 120 айлын орон сууцыг барих бөгөөд энэ жилээс ажлаа эхлүүлэх юм. Үүний хүрээнд тус компанийн зүгээс дүүргийн удирдлагуудтай уулзаж санал солилцлоо.
Уулзалтын үеэр Засаг дарга С.Даваасүрэн: “Зөвхөн орон сууц барих бус стандарт шаардлага хангасан хүүхдийн тоглоомын талбай, явган замыг тохижилтыг сайтар хийж, үнийн хувьд зах зээлийн үнээс доогуур, залуучуудад хөнгөлөлттэй үнээр худалдаалах боломжоор хангаж, төр захиргааны байгууллагатай хамтран ажиллахыг хүслээ.

Comments are closed.