МАХ БЭЛТГЭН НИЙЛҮҮЛЭХ ҮЙЛДВЭР БАЙГУУЛАХ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

“Таван богд” групптэй хамтран Багануур дүүрэгт зүүн бүсийн мах бэлтгэн нийлүүлэх үйлдвэрийг байгуулахтай холбогдуулан дүүргийн Засаг дарга С.Даваасүрэн, “Таван богд” группийн ерөнхийлөгч Ц.Баатарсайхан нар харилцан хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.

Энэ санамж бичгийн хүрээнд Багануур дүүрэгт 1 саяас доошгүй малын мах бэлтгэх үйлдвэр байгуулагдана. Ингэснээр эхний ээлжид Багануур дүүрэгт эрүүл ахуйг хангасан чанартай махны нийлүүлэлтийг тасралтгүй хэвийн, үнийг тогтвортой байлгах нөхцөл боломж бүрдэнэ.

Үйлдвэр байгуулагдсанаар 300 орчим ажлын байр бий болж, дүүргийн иргэдийг ажлын байраар хангах, үйлдвэрийн ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэх хүрээнд 350 айлын орон сууцны хотхон барьж, байгуулан, урт хугацааны ипотекийн зээлд хамруулах ажлыг зохион байгуулна. Мөн Хаан банкны бизнес инкубатор төвийг түшиглэн дүүргийн бизнес эрхлэгчидтэй бизнесээ амжилттай удирдах чиглэлээр дэмжлэг үзүүлж, хамтран ажиллах гэсэн ач холбогдол бүхий томоохон ажлууд хийгдэхээр боллоо.

Comments are closed.