БАГАНУУР ДҮҮРЭГ 2022 ОН ГЭХЭД ЗАЛУУСЫН ГАРААНЫ БИЗНЕСИЙГ ДЭМЖИХ ТӨВТЭЙ БОЛНО

Өнөөдөр дүүргийн Засаг даргын орлогч Б.Балжинням болон ГБХЗХХ-ийн дарга Т.Ганзориг, НХХ, ХХҮХ-ийн мэргэжилтнүүдийн хамт Нийслэлийн шинжлэх, ухаан, үйлдвэрлэл, инновацын газрын дэргэдэх Гарааны бизнесийг дэмжих төвийн үйл ажиллагаатай танилцаж, туршлага судаллаа. Учир нь 2022 онд Багануур дүүрэг залуусынхаа гарааны бизнесийг дэмжих төвтэй болох юм. Мөн энэ үеэр Нийслэлийн шинжлэх, ухаан, үйлдвэрлэл, инновацын газрын дарга Л.Тулгабаатар тэднийг хүлээн авч уулзан, хамтран ажиллах, бодлогын дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн юм.

Comments are closed.