ТӨРИЙН ДЭЭД ОДОН, МЕДАЛЬ ГАРДУУЛЛАА

Өнөөдөр Багануур дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газраас Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон, медаль хүртсэн иргэддээ шагнал гардуулах хүндэтгэлийн үйл ажиллагааг зохион байгууллаа. Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жил, Ардчилсан хувьсгалын 32 жилийн ойг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажилласан иргэдийг төрийн дээд одон, медаль болон Засгийн газрын шагналаар шагнасан юм. Тухайлбал:

МУ-ын төрийн дээд шагнал- ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНГООР:

Дэндээгийн БАТНАСАН /“Багануур гэрэлтүүлэг” ААТҮГ-ын захирал /

Цэсэмийн НАРАНДЭЛГЭР /БНХК-ийн Баяжуулах байгууламжийн засварчин/

Дамбажанцангийн ЭРДЭНЭХҮҮ /БНХК-ийн жолооч/

МУ-ын төрийн дээд шагнал- АЛТАНГАДАС ОДОНГООР:

Шагдаржавын ГАНЧИМЭГ / БНХК-ийн Нэгдсэн засварын хэсгийн нярав/

Барсын ДАВААДОРЖ / БНХК-ийн ахмад ажилтан /

одномын ЦЭРМАА / БНХК-ийн ахмад ажилтан /

Дугаржавын ЭНХТУЯА /3-р хорооны иргэн /

ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДАЛИАР:

Лхамсодномын БУЯНБАДРАХ /1-р хорооны иргэн /

Шагналыг УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир, ИТХ-ын дарга Т.Отгонболд, Засаг дарга С.Даваасүрэн, Засаг даргын орлогч Б.Балжинням нар гардуулан өгч, баяр хүргэн хүндэтгэл үзүүллээ. Эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажиллаж, төрдөө үнэлүүлэн шагнал хүртсэн иргэддээ баяр хүргэж, эрүүл энх, хамгийн сайн сайхан бүхнийг хүсье!

Comments are closed.