ДҮҮРЭГТ КОРОНОВИРУСИЙН ХАЛДВАРЫН НӨХЦӨЛ БАЙДАЛ ХҮНДЭРЧ БАЙГАА ТУЛ ИРГЭДИЙГ ХАЛДВАРЫН БҮС ГАЗАР ЗОРЧИХГҮЙ БАЙХ, ЗОЧИН УРИХГҮЙ БАЙХ, БААН-ҮҮДИЙН УДИРДЛАГУУД АЖИЛТАН АЛБАН ХААГЧДАА УБ ХОТ РУУ ТОМИЛОЛТООР ЯВУУЛАХГҮЙ БАЙХ, ХҮНДЭТГЭН ҮЗЭХ ШАЛТГААНААР УБ ХОТ ЗОРЧООД ИРСЭН АЖИЛТАНДАА 7 ХОНОГ ТУСГААРЛАГДАХ ХУГАЦААГ ТООЦОЖ АЖИЛЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОЛОО

Өнгөрсөн 7 хоногт дүүргийн Сонгуулийн хорооноос Онцгой байдлын хэлтэс, БЗӨБЦТС ТӨХК-ийн Багануур салбар болон Мэдээлэл технологийн багтай хамтран санал авах байруудын бэлэн байдлыг шалгаж, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдлыг хангуулан ажиллаж, Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг гэр бүлтэйгээ тэмдэглэн өнгөрүүлэх уриалгыг цахимаар иргэд олон нийтэд мэдээлэн ажиллаж бусад үүрэг даалгаврын хэрэгжилт 95%-тай биелснийг танилцууллаа.Өнгөрсөн 7 хоногт гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй 34 дуудлага, мэдээлэл ирүүлснийг бүртгэн шалгаж байгаа бол Мэргэжлийн хяналтын хэлтэс хүнсний худалдааны 115 объектод хяналт шалгалт явуулж, 60 зөрчил илрүүлснээс 18 буюу 30 хувийг нь арилгуулсан байна. Сүүлийн 24 цагийн дотор Коронавирусийн 20 эерэг тохиолдол нэмэгдэж батлагдлаа. Ингэснээр Багануур дүүрэнт батлагдсан тохиолдол 221 болж бүртгэгдлээ. Сүүлийн өдрүүдэд батлагдсан тохиолдол эрс нэмэгдэж буйтай холбоотой иргэд та бүхэн хавьтал болохоос урьдчилан сэргийлж, Улаанбаатар хот руу болон халдварын голомттой газар луу аль болох зорчихгүй байх, зорчсон бол 3-4 дэх хоног дээрээ PCR шинжилгээнд хамрагдахыг албанаас анхаарууллаа.Төлөвлөгөөт мэдээллүүдийн дараагаар дүүргийн Засаг дарга С.Даваасүрэн: Дүүрэгт Короновирусийн халдварын нөхцөл байдал хүндэрч байгаа тул иргэдийг халдварын бүс газар зорчихгүй байх, зочин урихгүй байх, БААН-үүдийн удирдлагууд ажилтан албан хаагчдаа УБ хот руу томилолтоор явуулахгүй байх, хүндэтгэн үзэх шалтгаанаар УБ хот зорчоод ирсэн ажилтандаа 7 хоног тусгаарлагдах хугацааг тооцож ажиллах, урьдчилан сэргийлэх мэдээ мэдээллийг түгээж ажиллах. ААНБ-ын удирдлагууд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд ажилтан албан хаагчдаа идэвхтэй оролцуулах боломжийг хангаж ажиллах. Дүүргийн хэмжээнд хөдөлмөрийн насны иргэд, хөдөлмөр эрхлэлтийн талаар судалгааг нарийвчлан гаргаж, танилцуулахыг тус тус үүрэг болголоо.

Comments are closed.