81 ЭХ АЛДАРТ ЭХИЙН ОДОНГОО ГАРДАН АВЛАА

Монголын төр 64 жилийн өмнөөс улс үндэстнийхээ ирээдүй болсон үр хүүхдийнхээ төлөө гаргасан эхчүүдийнхээ зүтгэл, сэтгэл, хайр энэрэлд жилд нэг удаа талархал илэрхийлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Эхийн алдар” одонг хүртээж, хүндэтгэл үзүүлж ирсэн. Нийслэлийн 9 дүүргийн 4,224 ээжид “Эхийн алдар” Нэг, Хоёрдугаар зэргийн одонг гардуулах үйл ажиллагаа 2021 оны 06-р сарын 01-ний өдрөөс эхэлж Багануур дүүргийн 81 эх өнөөдөр буюу 06-р сарын 04-ний өдөр Төрийн ордонд гардаж авлаа. Алдарт эхийн 1,2 дугаар одон авсан нийт ээжүүддээ баяр хүргэе.

Comments are closed.