УУРХАЙЧИД ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ САЙН ҮЙЛС БҮТЭЭВ

Багануур ХК-ийн 2020 оны Хөдөлмөрийн аварга, оны тэргүүний ажилтнаар шалгарсан 22 уурхайчин дүүргийн ЭМТ-ийн хүүхдийн тасагт тариурын автомат шахуурга бэлэглэлээ. Аваргуудын бэлгийг ҮБА-ны дарга Т.Бямбажаргал өнөөдөр ЭМТ-ийн дарга Д.Шинэбаярт хүлээлгэн өгөв. Тарианы автомат шахуурга нь өвчтөнд тарих тарианы хэмжээ болон хугацааг тохируулан автоматаар шахаж, эмчилгээ үр дүнтэй болоход нэн тустай төхөөрөмж юм.Сүүлийн өдрүүдэд дүүрэгт хүүхдүүд ковид-19 вирусын халдвар авч эмчлүүлж байна. Оны шилдгүүд маань тэдний эмчилгээнд зориулж таван зуун мянган төгрөгийг мөн хүлээлгэн өглөө. Хүүхдийн баярын өмнөх өдөр хүүхэд багачуудын сайн сайхны төлөө сайн үйлс бүтээсэн 2020 оны хөдөлмөрийн аварга, оны тэргүүний ажилтнуудадаа баярлалаа. Хүүхдийн төлөөх сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.

Comments are closed.