КОРОНАВИРУСТ ХАЛДВАРЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН МЭДЭЭ /2021.06.01/

Сүүлийн 24 цагт дүүрэгт 18 тохиолдол нэмж батлагдлаа. Батлагдсан тохиолдлын ойрын хавьтал буюу гэрийн тусгаарлалтад байсан иргэдээс халдвар илэрлээ.

 22 том хүн, 17 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Мөн Мөнгөнморьт сумаас 2 иргэн хэвтэн эмчлүүлж байна.

Өсвөр болон бага насны хүүхдийн дунд халдвар тархах эрсдэл өндөр байгаа тул эцэг эхчүүд анхааралтай байх шаардлагатай байна.

Батлагдсан тохиолдлын ойрын хавьталуудыг шинжилгээнд хамруулж, тандалт судалгааны ажил үргэлжилж байна.

Сүүлийн өдрүүдэд батлагдсан тохиолдол эрс нэмэгдэж буйтай холбоотой иргэд та бүхэн хавьтал болохоос урьдчилан сэргийлж, Улаанбаатар хот руу болон халдварын голомттой газар луу аль болох зорчихгүй байх, зорчсон бол 3-4 дэх хоног дээрээ заавал PCR шинжилгээнд хамрагдана уу.

Олон нийтийн газраар зорчихдоо хүн хоорондын зайгаа барих, маскаа тогтмол зүүх, гараа угааж халдвар хамгааллын дэглэмээ сайтар мөрдөөрэй.

#КОВИДЫН_ЭСРЭГ_ХАМТДАА

Comments are closed.