ЗАСАГ ДАРГА С.ДАВААСҮРЭН: ДҮҮРГИЙН ХЭМЖЭЭНД ХӨДӨЛМӨРИЙН НАСНЫ ИРГЭДИЙН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН АЖ БАЙДЛЫН СУДАЛГААГ НАРИЙВЧЛАН ГАРГАХЫГ ХОЛБОГДОХ БАЙГУУЛЛАГУУДАД ҮҮРЭГ БОЛГОЛОО

📌Шуурхай зөвлөгөөний эхэнд Засаг даргын өнгөрсөн долоо хоногт өгсөн үүрэг, даалгаврын биелэлтийг 94,2 хувьтай биелснийг ТЗУХ-ийн дарга Б.Туяа танилцууллаа.

🔰ӨНГӨРСӨН ДОЛОО ХОНОГТ 203 ОБЪЕКТОД ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЖЭЭ-Мэргэжлийн хяналтын хэлтэс өнгөрсөн 7 хоногт нийт давхардсан тоогоор 218 зөрчлийг илрүүлсэн бөгөөд 62 буюу 28.4%-г газар дээр нь арилгуулсан бол хүнсний худалдааны 100, хоол үйлдвэрлэлийн 18, нийт 118 объектод шалгалтыг хийж 136 зөрчлийг илрүүлэн, 55 буюу 40,4 %-г арилгуулсан байна.

🔰ЦАГДААГИЙН ХЭЛТЭСТ ӨНГӨРӨГЧ 7 ХОНОГТ 24 ДУУДЛАГА МЭДЭЭЛЭЛ БҮРТГЭГДЖЭЭ-Энэ нь өмнөх долоо хоногтой харьцуулахад 4 нэгжээр буюу 14.3 хувиар буурч, үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 11 бүртгэгдсэн нь 4 нэгжээр буюу 57.1 хувиар өсч, зөрчлийн шинжтэй гомдол мэдээлэл 13 бүртгэгдсэн нь 8 нэгжээр буюу 38 хувиар буурчээ. Мөн согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэж эрүүлжүүлэгдсэн 12 хүн саатуулагдсан байна.

🔰ДҮҮРГИЙН ШУУРХАЙ ШТАБ 825 ДУУДЛАГА МЭДЭЭЛЭЛ ХҮЛЭЭН АВЧ, 128 ИРГЭНД ЗОРЧИХ ЗӨВШӨӨРӨЛ ӨГЧЭЭ-Онцгой байдлын хэлтэст гал, түймрийн дуудлага бүртгэгдээгүй ба “Шалган нэвтрүүлэх хяналтын цэг”-ээр 448 тээврийн хэрэгслээр 902 хүн гарч, 1057 тээврийн хэрэгслээр 1698 хүн орж ирсэн бол 1505 тээврийн хэрэгслээр 2419 хүн дамжин өнгөрчээ.

🔰ӨНӨӨДРИЙН БАЙДЛААР 1-Р ТУНД-14838, 2-Р ТУНД 9449, ӨССӨН ДҮНГЭЭР 24294 ИРГЭН ВАКЦИНЖУУЛАЛТАД ХАМРАГДЖЭЭЭМТ-ИЙН ДАРГА Д.ШИНЭБАЯР: Багануур дүүрэгт сүүлийн өдрүүдэд Ковид-19 эерэг тохиолдол бүртгэгдээгүй байсан хэдий ч 05 сарын 22, 23-ны өдрүүдэд 5 тохиолдол бүртгэгдлээ. Тухайлбал Улаанбаатар хотоос Сүхбаатар аймагруу зорчиж явсан 3 хүн дүүргээр дамжин өнгөрөхдөө PCR-ийн шинжилгээ өгөхөд эерэг гарсан. Дээрх 3 иргэний ойрын хавьтлын 1 иргэнээс давхар илэрсэн бол хот хоорондын замын хөдөлгөөн нээгдсэнтэй холбоотой Улаанбаатар хотруу зорчоод ирсэн дүүргийн 1 иргэнээс Ковид-19 халдвар илэрсэн. Сүүлийн 5 эерэг тохиолдлын ойрын болон дам хавьтлыг тодорхойлж, шинжилгээнд бүрэн хамруулан тусгаарлалтад аваад байна. Иргэд та бүхэн нэн шаардлагагүй бол Улаанбаатар хотруу зорчихгүй байж, хэрэв Улаанбаатар хотруу зорчоод ирсэн тохиолдолд заавал Коронавирусийн шинжилгээнд хамрагдахыг анхаарууллаа.

📌Төлөвлөгөөт мэдээллүүд дууссаны дараагаар Засаг дарга С.Даваасүрэн Төрийн байгууллагууд цаг ашиглалтад анхаарч, иргэдэд чирэгдэлгүй, түргэн шуурхай үйлчилж байхыг анхааруулан энэ долоо хоногт хийж хэрэгжүүлэх ажлыг үүрэг болголоо.

🔶Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/380 дугаар захирамжийн хүрээнд аж ахуйн нэгж, байгууллагуудын халдвар хамгааллын дэглэмийг сайтар мөрдүүлж, ариутгал, халдваргүйжилтийг хийлгэж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах

🔶Байгууллагууд өөрсдийнхөө ажилтан, албан хаагчдад байгууллагын үйлчилгээний соёл, төрийн албан хаагчийн ёс зүй, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэхэд анхаарч ажиллах

🔶Худалдан авалт, тендерийн сонгон шалгаруулалтын ажлыг эрчимжүүлэх, яаралтай дуусгах

🔶Барилгын ажлын явцад гарч болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх, барилгын ажлын талбай түүний гаднах эрсдэл бүхий орчны аюулгүй байдлыг бүрдүүлэх, хяналт тавих, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомж, стандартын шаардлагыг хангуулж ажиллах

🔶Байгууллагууд 2021-2022 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын төлөвлөгөөг ирүүлэх

🔶Дүүргийн хэмжээнд хөдөлмөрийн насны иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн аж байдлын судалгааг нарийвчлан гаргаж, танилцуулах

🔶Нийт байгууллагууд 2022 онд төсвийн төсөлд тусгах саналаа 7 хоногт багтаан ирүүлэх зэрэг үүрэг даалгаврыг өгснөөр шуурхай хуралдаан өндөрлөлөө.

Comments are closed.