“КОРЕАН ЭЙР” НИСЛЭГИЙН КОМПАНИЙН УЛААНБААТАР ДАХЬ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАРТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ “САНАМЖ БИЧИГ”-ИЙГ БАЙГУУЛЛАА

2004 оноос Багануур дүүрэгт “Кореан Эйр” компанийн төгөл бий болж, байгаль дэлхийгээ хайрлаж нөхөн сэргээх, жилээс жилд нэмэгдэж байгаа цөлжилтийг сааруулах, иргэдийн оролцоотой ойн төгөл, уурхайн тоосжилтоос хамгаалах, ногоон бүс байгуулах зорилготойгоор 17 дахь жилдээ хамтран ажиллаж байна.

Өнөөдөр дүүргийн төр захиргааны байгууллага, “Кореан эйр” нислэгийн компанийн Улаанбаатар дахь төлөөлөгчийн газар хоорондын хамтын ажиллагааны “Санамж бичиг”-т гарын үсэг зурлаа.

“Санамж бичиг”-т тусгагдсаны дагуу “Кореан Эйр” нислэгийн компанийн зүгээс Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст бүртгэлтэй ажилгүй иргэдийг мод услах, арчлах түр ажлын байраар хангаж, цалинжуулж ажиллуулах, ойжуулалтын төлөвлөгөөг жил бүрээр гарган шинээр болон нөхөн тариалалтад шаардлагатай мод бутны судалгааг гаргаж, тайлан, үр дүнг танилцуулах, дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгж байгууллагуудаас ойжуулалтад шаардагдах багаж хэрэгслийг худалдан авч, орон нутгийн бизнес эрхлэгчдийг дэмжиж ажиллахаар боллоо.

Comments are closed.