ӨВЧТӨНИЙГ АСРАН ЭМЧЛЭХ АЖЛЫГ ГАРДАН ГҮЙЦЭТГЭДЭГ СУВИЛАГЧДАД ШАГНАЛ ГАРДУУЛЛАА

Олон улсын сувилагчдын өдрийг тохиолдуулан УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир болон ИТХ, ЗДТГ-ын удирдлагууд цар тахлын хүнд үед ажил үүргээ гүйцэтгэж буй сувилагч, эмч нарын төлөөлөлтэй уулзлаа.

Уулзалтын үеэр эрүүл мэндийн байгууллагын нийт ажилтан, албан хаагчдад баярлаж талархаж буйгаа илэрхийлэхийн ташрамд хүн ардын эрүүл мэндийн төлөө олон жил ажилласан, ажил үүргээ хариуцлагатай гүйцэтгэж буй сувилагчдыг шагнаж урамшуулсан юм.

Тухайлбал, Эрүүлийг хамгаалах тэргүүний ажилтан “Хүндэт тэмдэг”-ээр 6, Эрүүл мэндийн яамны Хүндэт жуух бичгээр 2, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын “Тэргүүний ажилтан” цол тэмдгээр 6, Нийслэлийн эрүүл мэндийн газрын “Өргөмжлөл”-өөр 5, Дүүргийн ИТХ-ын “Хүндэт өргөмжлөл”-өөр 5,  ИТХ-ын “Хүндэт үнэмлэх”-ээр 2, дүүргийн Засаг даргын “Жуух бичиг”-ээр 5, Засаг даргын  “Баярын бичиг”-ээр 3, Сувилахуйн амьдрал төв “Оны тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр 1, Сувилахуйн амьдрал төв “Тэргүүний сувилагч” хүндэт тэмдгээр 1, Сувилахуйн амьдрал төв “Алтан гарт сувилагч” хүндэт тэмдгээр 1, Тээвэр зохицуулалтын алба ОНӨААТҮГ-ын даргын 1, Монголын Залуучуудын холбооны “Хөдөлмөр алдар” тэмдгээр 3 буюу нийт 43 сувилагчийг шагнаж урамшууллаа.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир ЭМТ-ийн 7 сувилагчид талархал гардуулж,  “Ковид-19” цар тахлын үеэр ард иргэдийн эрүүл мэндийг сахин хамгаалах үйлсэд цаг наргүй ажиллаж буй эмнэлгийн эмч ажилчид, тэр дундаа өвчтөнийг асран эмчлэх ажлыг гардан гүйцэтгэдэг сувилагчдадаа талархаж буйгаа илэрхийлсэн юм.

Эмнэлгийн байгууллагуудын хүндхэн ачааг үүрч ажилладаг нийт сувилагч нартаа ард олныхоо эрүүл мэндийг сахин хамгаалах ариун үйлст нь өндөр амжилт хүсье.

Comments are closed.