🔰МАРГААШ ЗАРИМ ТӨРЛИЙН ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭГ НЭЭНЭ

✅Өнөөдрийн дүүргийн Онцгой комиссын хуралдаанаар үйл ажиллагааг нь хязгаарласан зарим чиглэл, салбаруудыг халдвар хамгааллын дэглэм, шаардлагуудыг мөрдүүлэн нээхээр боллоо.

✅Үүнд: Барилгын материалын дэлгүүр, Авто сэлбэгийн дэлгүүр, Авто засвар, Авто угаалга үйлчилгээ зэрэг багтаж байгаа юм.

✅Хөдөө аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэл, мөн 05 сарын 15-ны өдрөөс дүүрэгт Авто тээвэр болон өөрөө явагч хэрэгслийн техникийн улсын үзлэг эхлэхтэй холбоотой дээрх шийдвэрийг гаргалаа.

✅Үйл ажиллагааг нь нээсэн байгууллагууд 07:00-19:00 цагийн хооронд ажиллах бөгөөд үйлчилгээний байгууллагуудын ажилтан бүгд дархлаажуулалтад хамрагдсан байхыг анхаарууллаа.

БАГАНУУР ДҮҮРГИЙН ОНЦГОЙ КОМИСС

Comments are closed.