Удирдах ажилтнуудын шуурхай хурлын эхэнд Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Б.Туяа дүүргийн 2025 оны эхний хагас жилийн өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн талаар мэдээлэл өгч, өмнөх хурлаас өгсөн үүрэг, даалгаврын хэрэгжилтийн явцыг танилцууллаа. Хэрэгжилт 83.51 хувьтай байна.
“Багануур Тохижилт” ААТҮГ-ын инженер Ш.Норжмаа үерийн ус зайлуулах далан, суваг, шуудууны цэвэрлэгээ болон гэр хорооллын гудамж, зам талбайн засварын ажлын талаар мэдээлэл хүргэлээ.
Мөн Цагдаагийн хэлтсээс дүүргийн одоогийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгсөн. Тухайлбал, зөрчлийн шинжтэй гомдол, мэдээлэл 46 бүртгэгдсэн нь өмнөх 14 хоногийн (55) үзүүлэлтээс 9 нэгжээр буюу 16.3 хувиар буурсан үзүүлэлттэй байна.
Ирэх 14 хоногт хэрэгжүүлэх үүрэг, даалгавар:
-Өвөлжилтийн үед хүндрэл гарах эрсдэлтэй сургууль, цэцэрлэг, эмнэлэг болон бусад барилга байгууламжийн цахилгаан, дулааны холболт, засварын ажлыг яаралтай гүйцэтгэх.
-Авто замын гэрэлтүүлэг, гэрлэн дохио, телекамерийн эвдрэл, гэмтлийг шалгаж, тухай бүрд шуурхай арга хэмжээ авах.
-Нийтийн зориулалттай гудамж, талбайн халтиргаа гулгаанаас сэргийлэх зорилгоор давс, бодисыг хангалттай хэмжээнд нөөцөлж, бэлэн байдал ханган ажиллах.
-Сургууль, цэцэрлэг, эмнэлгийн дулааны шугамын асуудлыг газар дээр нь очиж судалж, шийдвэрлэх арга хэмжээг төлөвлөх.
-Септоник нүхэн жорлонгийн үнэр арилгагч бүтээгдэхүүнийг иргэдэд сурталчлах, аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллах саналыг хүргүүлэх.
-Сууц өмчлөгчдийн холбоод дээвэр болон байрны ашиглалт, аюулгүй байдалд анхаарч ажиллах.
-Бүсчилсэн хөгжлийн үндэсний хүрээлэн-гээс 3 дүүргийн ерөнхий төлөвлөгөөнд тодотгол хийх ажлууд хийгдэж байгаа тул холбогдох саналуудыг өгөх.
-Хөрөнгө оруулалтын ажлын явцад онцгойлон анхаарах, саатаж буй ажлуудыг газар дээр нь шийдвэрлэж, удирдлагад уламжлах.
-Хороод 50 сая төгрөгийн төсөвтэй ажлуудаа энэ 14 хоногийн хугацаанд багтаан бүрэн дуусгах.
-Оршуулгын газрын ойр орчмын тохижилт, эмх цэгцтэй байдлыг хангах чиглэлд хамтран ажиллаж, уулзалт зохион байгуулах.
-Дулааны станцын зураг төсөл дээр онцгойлон анхаарч ажиллах, холбогдох уулзалтыг зохион байгуулах.
-Төр, хувийн хэвшлийн түншлэлийг хэрэгжүүлэх санал ирж байгаатай холбогдуулан, Наадмын талбайд амарч зугаалах зориулалттай тодорхой байршлууд дээр тохижилт хийх асуудлаар уулзалт зохион байгуулах.
-Орон нутгийн бэлэн байдлыг хангах хүрээнд:
Малын шүлхий өвчний вакцинжуулалт,
Улаан бурхан өвчний вакцинжуулалт,
Үер усны аюулаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа зэргийг тогтмол анхаарч ажиллах.
-Цаг уурын өртөөнөөс 14 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээг танилцуулах.
-Үйлдвэрлэл, технологийн парк-ийн төслүүдээ эрчимжүүлж ажиллах.
-Хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлын хүрээнд сургууль, цэцэрлэгийн бүртгэлтэй холбоотой мэдээлэл, зохион байгуулалтад анхаарч ажиллах.