Өсвөр үеийн үндэсний бөхийн барилдаанд багийн дүнгээр 2-р байр эзэллээ
Хэнтий аймгийн Дархан суманд 2022 оны 09 сарын 17-18-ны өдрүүдэд Монгол Улсын Арслан Батжаргалын Яндгаагийн нэрэмжит өсвөр үеийн үндэсний бөхийн барилдаан зохион байгуулагдлаа.
Тус тэмцээнд 15 байгууллагын 180 гаруй тамирчид оролцсон бөгөөд Багануур дүүргээс 16 тамирчин 3 дасгалжуулагчид амжилттай оролцож багийн дүнгээр 2-р байр эзэллээ.
Тамирчдын амжилтаас дурдвал 6-7насны ангилалд Г.Мөнхдорж мөнгөн медаль, О.Бямбадорж хүрэл медаль, 8-9насны ангилалд Г.Билгүүн алтан медаль, 15-16насны ангилалд Б.Билгүүдэй алтан медаль тус тус хүртлээ.