Цэргийн штаб

НИЙСЛЭЛИЙН БАГАНУУР ДҮҮРГИЙН

ЗДТГ-ЫН ЦЭРГИЙН ШТАБ

             Багануур дүүргийн цэргийн штаб нь Батлан хамгаалах төрийн бодлого, батлан хамгаалахын чиглэлээр гарсан хууль тогтоомж, зэвсэгт хүчний үйл ажиллагааг дүүргийн ард иргэд, цэргийн насны залуучуудад сурталчлан таниулах, цэрэг иргэний харилцааг бэхжүүлэн хөгжүүлэх, дайчилгааны бэлтгэл нөөцийг сургаж дадлагажуулах, нөөц бүрдүүлэх цэргийн тоо бүртгэлийг явуулах, ээлжит цэрэг татлага, халалтыг зохион байгуулахад үндсэн ажлаа чиглүүлэн явуулж байна.

              1986 оны 1 дүгээр сард Батлан хамгаалах яамны сайдын тушаалаар Цэрэг иргэний хамгаалалтын хэлтэс нэртэйгээр Нийслэлийн Багануур дүүргийн Засаг даргын тамгын газрын дэргэд анх байгуулагдан, анхны даргаар нь дэд хурандаа С.Дашдорж 1986-1989 онд томилогдон ажиллажээ.

Одоо дүүргийн Цэргийн штабын даргаар дэд хурандаа Ж.Энхбат  /2014-он/

Төлөвлөлт, сургалтын офицероор дэд хурандаа М.Мөнгөнтулга /2010-онд/

Тоо бүртгэлийн офицероор ахлах дэслэгч Ц.Ганхуяг  /2008-онд/

Мэдээллийн аюулгүй байдлын офицероор ахлах дэслэгч Ч.Жаргалсайхан /2012онд/ тус тус томилогдон ажиллаж байна.

ЦЭРГИЙН ШТАБЫН АМЖИЛТААС

д/д Төрийн одон медаль, хүндэт жуух, өргөмжлөлөөр шагнагдсан, нэрэмжит болсон тухай Үндэслэх баримт бичгийн нэр, огноо, дугаар Тайлбар
1 Нийслэлийн Засаг даргын “Өргөмжлөл” 2005.12.23 Бүрэн хангалттай
2 Нийслэлийн Засаг даргын “Өргөмжлөл 2011.12.26 Бүрэн хангалттай
3 Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргын “Өргөмжлөл” 2012.12.25 Бүрэн хангалттай
4 Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргын “Тэргүүний хамт олон” өргөмжлөлөөр 2012.12.25 Тэргүүний хамт олон

Тус Цэргийн штаб нь 2015 оныг Батлан хамгаалах хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх жил болгон зорилго зорилтоо тодорхойлон ажиллаж байна.

2015 оны Цэргийн тоо бүртгэлийг дүүргийн нутагт 2015 оны 01 дүгээр сарын 05-20 ний өдрүүдэд зохион байгуулан нийт бүртгэлд хамарагдах цэргийн үүрэгтний 91,1 хувь нь хамрагдлаа.

Монгол улсын Дайчилгааны холбогдох хууль болон Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын Сургалт бэлтгэлийн үндсэн арга хэмжээний төлөвлөгөөний дагуу 2015 онд Хорооны Засаг дарга нартай явуулах Цэргийн бэлтгэл сургалтыг 2015 оны 02 дугаар сарын 04-06-ний өдрүүдэд Багахангай дүүргийн Засаг даргын тамгын газрын Хурлын заал болон өөрийн дүүрэгт байрлах Хилийн инжинерийн 0252 дугаар ангийн сургалтын материаллаг баазыг түшиглэн зохион байгуулж явууллаа.

Тус дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабаас зохион байгуулсан сургалтын арга хэмжээнд  нийслэлийн Баянзүрх, Чингэлтэй дүүргийн хороодын дарга нар хүрэлцэн ирж хамтарсан сургалтыг зохион байгууллаа.Тус дүүргүүдийн хорооны дарга нарыг 2015 оны 02 дугаар сарын 05-ний өдөр хүлээн авч дүүргийн ЗДТГ, Багануур ХК-ны үйл ажиллагаатай танилцах болон Хилийн инженерийн  0252 дугаар ангид сургалтын хөтөлбөрт заагдсан арга хэмжээний дагуу хамтарсан хичээл сургалтанд 2 өдөр хамрагдан сургалт өмнөө тавьсан зорилгоо амжилттай биелүүллээ.