Мэдүүлгийн маягтууд

Мэдүүлэг, мэдэгдлийн маягт

 

АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН ДАРГЫН 2012 ОНЫ 06 ДУГААР САРЫН 13-НЫ ӨДРИЙН 91 ДУГААР ТУШААЛЫН ХАВСРАЛТУУД

Авлигаас урьдчилан сэргийлэх “Олон нийтийн дэд зөвлөл”-ийн гишүүдийн сонгон шалгаруулалтын бүртгэл явагдаж байна.

 Улсын Их Хурлаас баталсан “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”-т  “яам, агентлаг, орон нутагт Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дэргэд ажиллах авлигаас урьдчилан сэргийлэх ОЛОН НИЙТИЙН ХЯНАЛТЫН ДЭД ЗӨВЛӨЛ”-ийг байгуулан ажиллуулахаар тусгагдсан билээ.

Энэхүү зөвлөл нь “авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үйл ажиллагаанд иргэд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, тэдгээрийн идэвх санаачилгыг  өрнүүлэх, хөхиүлэн дэмжих, төрийн байгууллагын үйл ажиллагаа, албан тушаалтны ёс зүйд  хяналт тавих” зорилготой бөгөөд Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг яам, агентлагт ажиллаж, тус зөвлөлийн гишүүнээр ажиллах 3 хүртэл иргэнийг сонгон шалгаруулах юм.

“Олон нийтийн дэд зөвлөл”-ийн гишүүний ажиллах чиглэл:

  • Төрийн байгууллагын үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдалд тавих иргэд, олон нийтийн хяналтыг хэрэгжүүлэх, хууль тогтоомж зөрчсөн болон хүнд суртал, чирэгдэл учруулсан дүрэм, журам, шийдвэрийг хянах, төрийн байгууллага,нийтийн албан тушаалтан иргэдийн эрх ашигт нийцсэн үйл ажиллагаа явуулж буй эсэхэд хяналт тавих;
  • Төсөв, санхүү, төсвийн орлого, зарцуулалт, хандив, зээл тусламж, түүний хуваарилалт, төсөл хөтөлбөр, худалдан авах ажиллагаанд холбогдох мэдээллийг хууль тогтоомжид заасан хугацаа, шаардлагын хүрээнд тухай бүр тогтмол үнэн зөв ил тод болгосон эсэхэд хяналт тавих;
  • Нийтийн албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэг хуульд заасны дагуу ил тод, байгаа эсэхийг хянах, нийтийн албан тушаалтан нь хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогоо үнэн зөв мэдүүлсэн эсэхэд хяналт тавих.

Тавигдах шаардлага:

  • Тухайн нутаг дэвсгэрт сүүлийн 2 жил байнга оршин сууж байгаа Монгол Улсын иргэн;
  • Дээд боловсролтой, төсөв, санхүү, эдийн засаг, нягтлан бодох бүртгэл, хууль эрх зүй, аудит, хяналт, эд хөрөнгийн үнэлгээ, хяналт шалгалт, инженер, техникийн чиглэлээр ажиллаж байсан ажлын туршлагатай байх;
  • Хяналт тавих чиг үүргийг хэрэгжүүлэх байгууллагад  / дүүргийн Засаг даргын Тамгын газарт/  сүүлийн 2 жилийн хугацаанд хөдөлмөрийн гэрээ болон үр дүнгийн гэрээ байгуулж ажиллаагүй байх; 
  • Хяналт тавих чиг үүргээ хэрэгжүүлэх байгууллагатай / дүүргийн Засаг даргын Тамгын газартай/ сүүлийн 2 жилийн хугацаанд хамтран ажиллаагүй буюу гэрээний дагуу тодорхой ажил үйлчилгээ эрхэлж байгаагүй;
  • Хяналт тавих чиг үүргээ хэрэгжүүлэх байгууллагаас / дүүргийн Засаг даргын Тамгын газраас/  сүүлийн 2 жилийн хугацаанд хандив, санхүүгийн дэмжлэг, туслалцаа аваагүй, мөн төлөөлөл хэрэгжүүлээгүй байх;
  • Ял шийтгэлгүй аль нэг намын харьяалалгүй байх, намын гишүүн бол түүнээс түдгэлзсэн тухай шийдвэр гарсан байх.

“Олон нийтийн дэд зөвлөл”-ийн гишүүнээр ажиллах сонирхолтой дээр дурдсан шаардлагыг хангасан иргэн холбогдох хүсэлт, мэдээллээ төрийн албан хаагчийн анкетын хамт  Багануур дүүргийн Засаг даргын Тамгын газрын  Төрийн захиргааны удирдлагын хэлтэс 206 тоот өрөөнд  ирүүлнэ үү.

 Бүртгэл 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдрөөс 4 дүгээр сарын 5-ны өдөр хүртэл явагдана

ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЛИЙГ 70210809, 99563899  ДУГААРЫН УТАСНААС ЛАВЛАНА УУ.