ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ АЛБА

Тус дүүргийн Худалдан авах ажиллагааны алба нь төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааг төвлөрүүлэн зохион байгуулах зорилгоор Засгын газрын 190 дүгээр тогтоол, нийсëэлийн Засаг Даргын  А/03 тоот захирамж, дүүргийн Засаг даргын А/19 тоот захирамжийн дагуу 2013 оны 02 дугаар сарын 07 ны өдөр байгуулагдаж батлагдсан бүтцийн дагуу үйл ажиллагаагаа эхлүүлээд байна.

ЭРХЭМ ЗОРИЛГО

Багануур дүүргийн хэмжээнд төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, хэмнэлттэй, үр ашигтай, хариуцлагатай байж, авилгал гарах нөхцлийг бууруулах, дотоодын үйлдвэрлэгч, гүйцэтгэгчийг дэмжих шударга өрсөлдөөнийг өрнүүлэх нөхцлийг бүрдүүлэх замаар эдийн засгийн хөгжлийг хурдасгахад дэмжлэг үзүүлэх.

ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ҮНДСЭН ЗОРИЛТ

  • Худалдан авах ажиллагааны  шалгаруулалтыг ил тод, шударга болгоно.
  • Худалдан авах ажиллагааг зохион байгуулахдаа хуваарилагдсан төсвийн хөрөнгийг хэмнэлттэй, үр дүнтэй ашиглаж, өрсөлдөх тэгш боломж олгох, хариуцлагатай байх нөхцөлийг хангана.
  • Тус дүүрэгт бүртгэлтэй хувийн хэвшлийн байгууллагаар хөрөнгө оруулалтын ажлын тодорхой хэсгийг гүйцэтгүүлэх бодлого баримтална.
  • Худалдан авах ажиллагааны чиглэлээр мэргэшсэн  хүний нөөцийн бодлогыг бэхжүүлнэ.