БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИЙН ЗОРИЛТ, ЗОРИЛГО

СТРАТЕГИЙН ҮНДСЭН ЗОРИЛТУУД

Эрхэмлэх зарчим 1. Хуулийг баримтлах

Төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх, УИХ, Засгийн газар, Нийслэл, дүүргийн Засаг даргын бодлого шийдвэрийг хэрэгжүүлэх аливаа үйл ажиллагаа нь Монгол улсын үндсэн хууль бусад хууль тогтоомжийн хүрээнд явагдана.

Эрхэмлэх зарчим 2. Хэрэглэгчээ дээдлэх

Төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагаа нь хэрэглэгчээ дээдэлсэн, иргэд олон  түмэнд чиглэсэн байна.

Эрхэмлэх зарчим 3. Ил тод, нээлттэй байх

Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагаа нь ил тод, нээлттэй байх бөгөөд иргэдийн санал бодол, төрийн ба төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, олон түмний идэвхи оролцоонд тулгуурлана.

Эрхэмлэх зарчим 4. Шударга, ардчилсан ёс

Иргэдэд төрийн үйлчилгээг үзүүлэхдээ нас хүйс, яс үндэс, мэргэжил боловсролоор нь ялгаварлалгүйгээр голч шударга ёсыг баримтлана.

Эрхэмлэх зарчим 5. Хариуцлага хүлээх ёс

Дүүргийн Засаг даргын Тамгын газар, түүний хэлтэс, ажилтан бүр Монгол улсын хууль тогтоомж, дээд байгууллагын шийдвэрийг хариуцсан салбар нэгж байгууллага, иргэдэд хүргэж, хэрэгжилтийг нь зохион байгуулах, биелэлтэнд нь хяналт тавих талаар хуулиар хүлээсэн үүргээ чанд биелүүлж хариуцлага хүлээнэ.

3.3 Стратегийн зорилт /хүрэх үр дүн/

Дүүргийн Засаг даргын Тамгын газар 2012-2016 онд дараах зорилтыг дэвшүүлж  байна. Үүнд:

Стратегийн зорилт 1.

Стратегийн бодлого төлөвлөлт, удирдамж санал, төсөл хөтөлбөр боловсруулах, зохицуулах хяналт шинжилгээ хийх замаар Засаг даргын үйл ажиллагаанд цаг үеэ олсон, мэргэжлийн үйлчилгээ дэмжлэг үзүүлэх.

Хүрэх үр дүн 1:

Дүүргийн өмнө тулгамдаж байгаа асуудлуудыг шийдвэрлэхэд иргэдийн санал бодлыг авч, удирдлагын үйл ажиллагаанд тусган иргэдийн болон хөндлөнгийн хяналтын тогтолцоог боловсронгуй болгож, цахим засаглал хөтөлбөрийг бүрэн хэрэгжүүлнэ.

 Стратегийн зорилт 2.

Газар ашиглалт,  хот байгуулалтын оновчтой бодлогыг хэрэгжүүлнэ.

Хүрэх үр дүн 1:

Дүүрэг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, хот байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлэх замаар хот байгуулалт, барилгажилт, тохижолт, газрын харилцааны үйл ажиллагаанд шинэтгэл хийж иргэдийн ажиллаж амьдрах орчин нөхцөл сайжирна.

Стратегийн зорилт 3.

Хүний хөгжлийг хангах, эрүүл, аюулгүй орчинг бүрдүүлж, ажилгүйдэл, ядуурлыг  бууруулах.

Хүрэх үр дүн 1:

Хүнийг бүх талаар хөгжүүлэх, тэдэнд үзүүлэх нийгмийн халамж үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэх замаар ажилгүйдэл ядуурлыг бууруулж, боловсрол, эрүүл мэнд, соёл, спортын салбарын үйлчилгээний хүрээнд чанарын ахиц дэвшил гарна.

 Стратегийн зорилт 4.

Төрийн захиргаа, төрийн албаны шинэтгэлийг хэрэгжүүлж, төрийн удирдлагын менежментийг боловсронгуй болгон иргэдэд хүргэх төрийн үйлчилгээний чанар,  хүртээмжийг нэмэгдүүлэх.

Хүрэх үр дүн 1:

Дүүргийн нутгийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагааг ил тод байлгах зарчмаар иргэдийн ажиллаж амьдрах нөхцлийг дээшлүүлэх, бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлэхэд чиглүүлж, иргэдэд үзүүлж байгаа төрийн үйлчилгээний чанар, хүртээмж сайжирна