НИЙГМИЙН ХАЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХЭЛТЭС

HXY-logo1. Байгууллагын түүхэн замнал:

  • ЗДТГ-ын дэргэдэх Халамжийн алба /1997-1999/
  • Нийгмийн халамж үйлчилгээний төв /1999-2004/
  • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс /2005-2012/ Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2004 оны 12  дугаар сарын 03-ны өдрийн 175 тоот тушаалаар Хөдөлмөр эрхлэлтийн алба, Нийгмийн халамж үйлчилгээний төв нэгдэн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс болон зохион байгуулагдаж үйл ажиллагаа явуулж байсан.
  • Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс /2012/ Монгол улсын Засгийн газрын 2012 оны 09-р сарын 15-ны өдрийн 32 тоот тогтоолоор тус  хэлтэс  нь  Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс болон шинээр зохион байгуулагдаж нийт 24 орон тоотой ажиллаж төрийн үйлчилгээг иргэдэд хүргэж байна. Тус хэлтсийн хамт олон нь дүүргийн иргэдэд Монгол Улсын Нийгмийн халамжийн тухай, Ахмад настны нийгмийн хамгааллын тухай, Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай, Эх хүүхдэд тэтгэмж олгох, хүүхэд гэр бүлд мөнгөн тусламж үзүүлэх тухай, Монгол Улсын  ардын болон гавьяат цолтон ахмад настанд төрөөс олгох нэмэгдлийн тухай, Хүний хөгжил сангаас иргэнд бүрт хишиг хувь хүртээх тухай зэрэг хууль тогтоомжийн хүрээнд  нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа шаардлагатай өрх, иргэнд халамжийн тэтгэвэр тэтгэмжийн тогтоолт, олголт болон Хүний хөгжил сангийн хишиг хувь тараах зэрэг төрөөс хүн ам, гэр бүлийн талаар баримталж байгаа бодлого чиг үүргийг хэрэгжүүлэн үйлчилгээг хөнгөн шуурхай, чанартай, хүртээмжтэй хүргэн  ажиллаж байна.

2. Эрхэм зорилго:

Нийгмийн халамж, хүн ам, гэр бүлийн хөгжлийг дэмжих талаар төр засгаас баримталж буй бодлогыг орон нутагт хэрэгжүүлж, төрийн үйлчилгээг иргэдэд хөнгөн, шуурхай, шударга, чанар хүртээмжтэй хүргэхэд оршино.