САНХҮҮ, ТӨРИЙН САНГИЙН ХЭЛТЭС

 

                                         Эрхэм зорилго

ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН САНХҮҮ ТӨРИЙН САНГИЙН ХЭЛТЭС НЬ ТӨСВИЙН ТӨЛӨВЛӨЛТИЙН ҮНДЭСЛЭЛИЙГ САЙЖРУУЛЖ, ГҮЙЦЭТГЭЛИЙГ ХАНГАХ НӨӨЦИЙГ ОНОВЧТОЙ АШИГЛАЖ, ХАРИУЦЛАГЫН ТОГТОЛЦООГ УЯЛДУУЛАХ,  ТӨРИЙН САНГИЙН ШУУРХАЙ ТААТАЙ ОРЧИН БҮРДҮҮЛЭХ ЗАМААР САНХҮҮ ЭДИЙН ЗАСГИЙН ҮР АШИГТАЙ УДИРДЛАГААР ХАНГАХАД ОРШИНО.

Үйл ажиллагааны чиглэл

  • Монгол Улсын Төсвийн тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Аудитын тухай болон төсөв, санхүүгийн холбогдолтой бусад хууль тогтоомжийг дүүргийн нутаг дэвсгэрт хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, түүний биелэлтэнд хяналт тавих
  • Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, нийгэм эдийн засгийн зорилтыг хангуулах ажлыг зохион байгуулах
  • Дүүргийн нийгэм, эдийн засгийн хөгжлийн урт, дунд, богино хугацааны бодлогыг төлөвлөж, эдийн засгийн тооцоо, төсөөлөл боловсруулах
  • Төсөвт байгууллагын санхүүжилт зохих журмын дагуу зарцуулагдаж буйд санхүүгийн хяналт тавьж, шалган зааварчлах, илэрсэн зөрчил дутагдлыг арилгаж, мэргэжлийн удирдамж чиглэлээр хангах