ТҮҮХЭН ЗАМНАЛ

БАГАНУУР ДҮҮРГИЙН ТАНИЛЦУУЛАГА

Нийслэлийн Багануур дүүрэг нь Улаанбаатар хотоос зүүн тийш 130 км зайд хэрлэн голын сав газарт оршдог. Монгол улсын нийслэлийн алслагдсан дүүрэг  юм. БНМАУ-ын АИХТ-ийн 1980 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 43 дугаар зарлигаар Улаанбаатар хотын Багануур район нэртэйгээр байгуулагдсан.

        ГАЗАР ЗҮЙ :

62,2 мянган га нутаг дэвсгэртэйн 41,6 мянган га нь ХАА-н ,19,3 га нь хот суурины, 4,71 га нь зам шугам сүлжээний, 14,26 га нь улсын тусгай хэрэгцээний, бусдыг ойн болон усны сан эзэлдэг.Зөөлөвтөр цайвар хөрстэй далайн түвшнөөс 1276-1333 м өргөгдсөн. Жилийн дундаж температур 2,5-4,5 цельсийн градусс жилдээ 250-260 мм хур тунадас унадаг. Хан хэнтийн нуруунаас эх  авсан хэрлэн гол дүүргийн нутаг дэвсгэрээр 14 км урсан өнгөрдөг.

   ХҮН АМ ЗҮЙ :

Засаг захиргааны 5 хороо, 7824 өрхийн 27440 хүн амтай.Хүн амын 36 хувийг 16-35 хүртэлх насны залуучууд эзэлдэг ба эдгээрийн 32 хувь буюу 8801 нь 0-18 насны иргэд байна.

            Нийт өрхийн 41,5 хувь буюу 3248 өрх байр орон сууцанд, 25,8 хувь буюу 2021 өрх амины хашаа байшинд,2545 өрх гэрт амьдардагаас 287 өрх нүүдлийн мал аж ахуй эрхэлж байна.

     ЗАСАГ ЗАХИРГАА:

Нутгийн өөрөө удирдах байгууллага ИТХ, ЗДТГ нь дүүргийн хөгжлийн бодлого чиглэлийг тодорхойлж, нутгийн захиргааны байгууллагууд, төрийн болдон орон нутгийн өмчит үйлдвэр аж ахуйн газрууд, хувийн хэвшлийн байгууллага аж ахуйн нэгжүүдийн хамтын оролцоонд түшиглэн өөрийн үйл ажиллагаагаа явуулдаг. Төрийн захиргааны -10, төрийн тусгай чиг үүргийн-6, төрийн үйлчилгээний-14 төрийн бус-63 байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит хувьцаат компани-7 хувийн хэвшлийн -354 аж ахуйн нэгжид 8936 иргэн хөдөлмөр эрхэлж байна.

ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЙЛЧИЛГЭЭ :

        167 ортой Эрүүл мэндийн нэгдэл /Дотор, мэс засал, хүүхэд, төрөх, халдвартын тасаг/ Эрүүл мэндийн 4 төв, хувийн хэвшлийн 2 эмнэлэг, эмийн сангийн 10 салбараар иргэдээд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлдэг.

БОЛОВСРОЛ:

Төрийн болон хувийн өмчийн ерөнхий боловсролын 2400 суудалтай 3 сургуулийн хичээлийн 7 байранд 5231, сургуулийн өмнөх боловсролын 1842 ортой 5 цэцэрлэг,хувилбарт сургалтын 3 бүлэг нийт -1907 хүүхэд суралцаж байна.

СОЁЛ УРЛАГ, СПОРТ:

400 хүний суудалтай Биеийн тамир спортын ордон, 600 хүний суудалтай уурхайчин спорт цогцолбор,Цогцолбор сургуулиудын Биеийн тамирын 3 танхимтай, 300 хүний суудалтай Өргөө соёлыйн ордон, 30.000 номын фондтой 5 номын сангаар жилд 35000 гаруй хүнд соёл урлагийн үйлчилгээ үзүүлэдэг.

850 суудалтай Соёлын ордон барьж байна.

ХӨДӨӨ АЖ АХУЙ:

2011 оны жилийн эцсийн байдлаар 109439 толгой мал сүрэг тоологдсноос тэмээ-100, адуу-7142, үхэр- 6937,хонь-58178, ямаа-37082 толгой. 112 га талбайд төмс хүнсний ногоо тариалж жилд дунджаар 955 тн ургац хураан авдаг.

ТОХИЖИЛТ:

Иргэдийн амарч зугаацах Нацагдоржийн талбай, Эх үрсийн талбай, наадмын талбай, Хүүхэд залуучуудын цэцэрлэгт хүрээлэн, 8 усан оргилуур, 19 хүүхдийн тоглоомын талбай, хөшөө баримал 9 байна.

БАГАНУУРЫН УУРХАЙ:

1978 онд байгуулагдсан Багануур ХК нь 599 сая тн буюу 150 жилийн хүрэн нүүрсний нөөцтэй жилд 4,0 тн нүүрс олборлох хүчин чадалтай Монгол улсын нүүрсний хэрэгцээний 50 гаруй хувийг, Төвийн бүсийн 60 гаруй  хувийг дангаараа хангадаг нүүрсний ил уурхай юм. Ордын байршлын хувьд Хэнтийн уулархаг мужийн зүүн өмнөд хэсэгт Хэрлэн голын баруун эргийн дагуу оршдог. Орд газрын гадаргын өндөршилт нь далайн түвшнээс дээш 1332,9-1376,3 м-ийн хооронд хэлбэлздэг.

Нүүрсний орд нь зүүн хойноос баруун урагш чиглэсэн суналын дагуу уртаараа 12 км өргөнөөрөө 4,5 км талбай эзэлж мульд маягаар тогтсон үндсэн 3 давхаргаас бүрдэнэ.

ТӨМӨР ЗАМ:

Олон улсын төмөр замын сүлжээнд холбогдсон Багануур өртөө нь жилдээ 4 сая тн хүртэлх  ачаа эргэлтийн хүчин чадалтай. Салбар замгүй харилцагчдад үйлчлэх ачаа ачих буулгах, салбар зам талбай, 300 мкв агуулах, 12 тн даацтай гүүрэн кранаар үйлчилгээ үзүүлж байна.

АЖ ҮЙЛДВЭР:

Аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хэмжээ 81,9 тэр бум төгрөгт хүрч салбарын өсөлт 9,7 хувьд хүрсний 6,1 хувийг төмөр арматур үйлдвэрлэл, 3,3 хувийг нүүрс олборлолт,0,3 хувийг дулаан үйлдвэрлэл,0,1 хувийг талх нарийн боовны үйлдвэрлэл хангаж байна.

УС ДУЛААН ХАНГАМЖ:

Ус хангамж ариутгах татуурга, дулаан түгээх болон орон сууцны сүлжээний засвар үйлчилгээний ажлыг хариуцан гүйцэтгэдэг Багануур –Ус НӨҮГ-ын 12000 м 3  усаар хангах цэвэр усны станц хоногт 5,0 мянган шоо метр ус түгээж, 8,5 мянган шоо метр ус цэвэрлэх хүчин чадалтай. Цэвэрлэх байгууламжийн хүчин чадлыг цаашид нэмэгдүүлэх бололцоотой.Багануур дулааны станц нь ус халаагуурын 8 зуух, 5 насосоор цагт 1600 тн 120 гкал, жилдээ 170,000 гкал дулаан үйлдвэрлэж 3000 орчим айл өрх, 120 гаруй үйлдвэр аж ахуйн нэгжийг хангаж байна.

ЭРЧИМ ХҮЧ:

Монгол улсын зүүн өмнөд бүсийг эрчим хүчээр хангах БЗӨБЦТС ТӨХК нь нэг дүүрэг, 7 аймаг 56 сумын 520 гаруй мянган хавтгай дөрвөлжин нутаг дэвсгэрт байрлах 35768 хэрэглэгчийг 4 салбараар цахилгаан эрчим хүчээр зохицуулалттай хангах, түгээх үйл ажиллагааг явуулж байна.

Төвийн эрчим хүчний системийн 0,4-220 кв хүчдэлийн 3774,14 км агаарын болон кабелийн шугам, 372 дэд станцаар 280 гаруй сая квт цаг цахилгаан эрчим хүчийг хэрэглэгчдэд түгээдэг.

ХАРИЛЦАА ХОЛБОО:

Хэрэглэгчдийг холбоо мэдээллээр хангагч Мэдээлэл холбоон сүлжээ ХК-ний Багануур салбар,МЦХ ХК-ний Багануурын холбооныг газар, Үүрэн холбооны JSM , CDMA системийн Мобиком, Скайтел, Юнител, Жи мобайлийн салбарууд 20 гаруй мянган хэрэглэгчдэд үйлчилгээ үзүүлдэг.

          –  Шилэн кабелиар дамжуулах сүлжээнд холбогдсон

             -Starmah -155SDH төрлийн 155 мб/с-ийн багтаамж бүхий тоон дамжуулах систем

   – 102,5, 105,5 МГц-ийн давтамжтай FM радио нэвтрүүлэх 2 станц

– ТСЗВ -100 вт, 300вт,500вт-ын хүлээн авах, нэвтрүүлэх хүчин чадалтай 2 телевиз

-Кабелийн олон сувгийн 2 дамжуулах станц

-орон нутгийн 2 сонинтой.

Хэрэглэгчдэд чиглэсэн үйлчилгээ:

Банк санхүү, хөрөнгийн зах зээлийн орчин үеийн мэдээллийн сүлжээнд бүрэн холбогдсон Хаан, Хас,Голомт, Капитал, Хадгаламж банкны салбар, тооцооны төвүүд хэрэглэгчдэд санхүүгийн үйлчилгээг цогцоор үзүүлдэг.Хэрлэн ,Сүлжээ зэрэг томоохон худалдааны төвүүдээс гадна хүнсний төрөлжсөн Марал, Жигүүр ,Гүн ундарга,Ахиц,Оранж Доун, Найман наран, хушинга хайрхан зэрэг 131 дэлгүүр аж үйлдвэрийн барааны 26 дэлгүү, 12 баар ресторан үйлчилгээ үзүүлж байна.

Араг бургас, Ажилчин хүн , ноён тур Маргад-Өгөөж зэрэг амралт аялал зугаалгын 4 газар, Доун, Соронз, Багануур сувилал, Отгонтэнгэр, Ирмүүн дэлгэрэх, Зобо 6 зочид буудал жилд 5500 үйлчлүүлэгч хүлээн авч байна. Шатах тослох материалын худалдаа үйлчилгээ эрхэлдэг  Ник петровис ХК, Шунхлай ХХК,Магнай трейд ХХК –ийн шатахуун түгээх салбарууд 8 станцаар жилд 1,6 сая л бензин, 0,9 сая л дизель түлш, 31,0 мянган кг техникийн тос борлуулж байна.

 

ТҮҮХ СОЁЛЫН ДУРСГАЛТ ГАЗРУУД:

-4 дүгээр хорооны нутаг дэвсгэр,Хэрлэн голын “Бүрэг эрэг” нь Монголын нууц товчооны 96-д “Тэмүжин нарын Сэнгүр горхиноос нүүж нутагласан нутаг” хэмээн тэмдэглэгдсэн.

-“Аягын ам”-Монголын шинэ үеийн уран зохиолыг үндэслэгч их зохиолч Дашдоржийн Нацагдоржийн төрсөн нутаг, гэрийн буурь.

-Д.Нацагдоржийн хөшөө –дүүрэг үүсч байгуулагдсаны 20 жилийн ойд зориулж босгосон.

-Багануур өндөрлөг хөшөө –дүүрэг үүсч байгуулагдсаны 10 жилийн ойд зориулж босгосон.

-Д.Нацагдоржийн “ Миний нутаг” шүлгийн боржин чулуун сийлбэрэн хөшөө

– Хан хэнтийн нурууны төрийн тусгай хамгаалалттай байгалийн цогцолборт газар Бурхан Халдун уул нь Багануур дүүргээс хойд зүгт 160 км-т оршдог.

-Тэмүжинг Чингис хаанд өргөмжилж Монголын Нууц Товчоог бичиж дуусгасан Хэрлэнгийн хөдөө арал нь Багануур дүүргээс зүүн өмнө зүгт 140 км-т оршдог.

-Ар халхын Утай гэгдэх шашин мөргөлийн төв Балдан Бэрээвэн хийд нь дүүргээс зүүн хойд зүгт 140 км-т оршдог.

ХӨГЖЛИЙН ТААТАЙ НӨХЦӨЛ БОЛОМЖ:

 -Газар зүй бүс нутгийн байршил

-Эрдэс баялаг түүнийг дагасан ажлын байр, хүний нөөц

-Монгол улсын төв болон зүүн бүсийг холбосон авто зам

-Олон улсын төмөр замын сүлжээ

-Эрчим хүчний сүлжээний хуваарилах төв

-Ундны болон хэрэглээний усны эх үүсвэр

-Холбоо мэдээллийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи

-Дулаан эрчим хүчний найдвартай эх үүсвэр

-Банк санхүү, хөрөнгийн зах зээлийн цогц үйлчилгээ

-Төрийн төвлөрсөн үйлчилгээ

-Их дээд сургуулиудын оюутны хотхоныг Багануур дүүрэгт байгуулах тухай Монгол улсын Засгийн газрын шийдвэр

ЭРДЭС БАЯЛАГИЙН НӨӨЦ:

 -Нүүрсний 8 ордны илэрц

-Цагаан тугалгын 10 ордны илэрц

Алтны 7 ордны илэрц

-Кварцын 10 ордны илэрц

-Хайлуур жонш

-Болор

Үйлдвэрлэл

ҮЙЛДВЭРЛЭЛ ХӨГЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛҮҮД:

 

Багануур дүүргийн хөгжлийн чиг хандлага нь байгалийн баялаг, түүхий эдийн нөөцөө ашиглан, Багануурын нүүрсний уурхайг түшиглэн нүүрсийг гүн боловсруулах, өндөр технологи нэвтрүүлэх замаар үндсэн болон дагалдах бүтээгдэхүүн үйлдвэрлэх дагнасан хэлбэрийн үйлдвэрлэл технологийн парк барьж байгуулах явдал юм.

Монгол улсын Засгийн газрын Улаанбаатар хотын бүсийн хөгжлийн хөтөлбөртэй уялдуулан “Улаанбаатар хотын бүсэд аж үйлдвэр, технологийн парк” байгуулах тухай шийдвэрт:   ‘

^Багануур үйлдвэрлэл технологийн паркийн хүрээнд байгуулагдах үйлдвэрүүдийн чиглэлүүд:

Нанобиотехнологийн туршилт, сургалт, судалгаа, үйлдвэрийн цогцолбор

  • Мах, сүү, сүүн бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр
  • Нүүрс баяжуулах үйлдвэр
  • Гумины бордооны үйлдвэр
  • Барилгын материалын үйлдвэр
  • Нүүрс шингэрүүлэх төсөл
  • Аялал жуулчлал
  • Байгалийн нөхөн сэргээлт г.м

Дээр дурьдсан үйлдвэрлэл технологийн парк байгуулах ажил 3 үе шаттай хэрэгжинэ.

Нэгдүгээрт. 2008-2009 онд ҮТП-т шаардлагатай баримт бичгүүдийг боловсруулж, хууль, эрх зүйн орчинг бүрэлдүүлэх,

Хоёрдугаарт. 2010-2015 онд паркын үйл ажиллагааг эхлүүлж, графикт төлөвлөгөөний дагуу үйлдвэрлэлийн хүч чадлыг тодорхой түвшинд хүргэх,

Гуравдугаарт: 2016-2021 онд үйлдвэрүүд бүрэн хүчин чадлаараа ажиллаж паркийн үйлдвэрүүдийн үйл ажиллагаа жигдрэн хөгжлийн шатандаа орох боломжтой.

 

    Дээрх төслүүд хэрэгжсэнээр Багануур дүүрэг нь эдийн засгийн хувьд биеэ даасан, ажилгүйдэл ядуурлыг бүрэн арилгасан. байгаль орчинд сөрөг нөлөө багатай орчин үеийн дэешилтэт технологи дээр суурилагдсан хүнд, хөнгөн үйлдвэрийн хот болон хөгжинө. Цаашид дээрх чиглэлээр гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг татах, дэвшилтэт техник технологийг нутагшуулах, нийгэм, соёлын салбарт гадны түншүүдтэй хамтран ажиллах бодпогыг хэрэгжүүлнэ.

 

     Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хуралдаанаас Багануур дүүрэгт Их дээд сургуулиудын оюутны хотхоныг байгуулахаар шийдвэрлэсний хүрээнд дүүргийн ИТХ-аас хотхоны байршилд зориулан 10000 га газрыг олгохоор шийдвэрлэв.

 

     Их дээд сургуулиудын Оюутны хотхон тус дүүрэгт байгуулагдсанаар 20 жилийн дараа 200 орчим мянган хүн амтай Монгол улсын уул уурхай, оюуны үйлдвэрлэлийн томоохон төв болж өргөжин хөгжих бололцоо бүрдэж байна.