“Хүүхдэд ээлтэй дүүрэг”

Goviin baavgai surgalt-gamshig

НҮБ 1989 онд Хүүхдийн эрхийн тухай конвенцийг баталж , 1990 онд анх удаа дэлхийн дээд хэмжээний уулзалтаар хүүхдийн асуудлыг тусгайлан хэлэлцэж , хүүхдийн эсэн мэнд амьдрах нөхцөлийг хангах, хамгаалах, хөгжүүлэх тухай “Хүүхдэд ээлтэй дэлхий ертөнц “ тунхаглал гаргасан. Одоогоор дэлхийн бараг бүх улс орон энэ баримт бичгийн үзэл санааг хүлээн зөвшөөрөн хэрэгжүүлж байгаа бөгөөд энэхүү баримт бичигт нэгдэн орсон анхны орнуудын нэг нь манай орон билээ.

Манай дүүргийн хүн амын 30 хувийг хүүхэд багачууд эзэлдэг бөгөөд дүүргийн төр захиргааны байгууллага  хүүхдийн хөгжил хамгааллын асуудалд онцгойлон анхаарч,  төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэд, эцэг эх асран хамгаалагчдын оролцоо хамтын ажиллагааны үр дүнд хүүхдийн эрүүл мэнд, хоол хүнс, хөгжил боловсрол, нийгмийн оролцоо, эрхийн хамгаалал, амьдралын орчныг сайжруулах, нийгмийн суурь үйлчилгээг тэгш оновчтой хүргэх асуудлаар тодорхой ахиц гарган ажилласаар  ирсэн.

Хамтран ажилладаг Олон улсын байгууллагууд

Хүүхдийн сайн сайхны төлөө олон улсын байгууллагуудтай хамтран ажиллаж  НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр Нийгмийн цогц суурь үйлчилгээ хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж үндэсний хэмжээн загвар дүүрэг болсон.

2009 онд Тайваны Хүүхэд гэр бүлийг дэмжих сантай хамтран ажиллах гэрээ байгуулан эмзэг бүлгийн хагас бүтэн өнчин хүүхдүүдийг хүүхэд хамгаалал хөтөлбөрт хамруулах ажлыг эхлүүлж байсан бол  2014 оны 3 дугаар улирлын байдлаар 123 өрхийн 345 хүүхэд энэ хөтөлбөрт хамрагдаж байгаа бөгөөд 2014 онд 1-р хорооноос 5, 4-р хорооноос 8, 5 дугаар хорооноос 21 нийт 34 хүүхэд нэмэгдэн орсон ба энэ онд тус сангаас эхний арван сарын байдлаар 17.250.000 төгрөгийг хүүхдүүдэд бэлнээр олгож хөтөлбөрт хамрагддаг бага насны хүүхдүүдэд сар бүр хүнсний нэмэлт бүтээгдэхүүн олгосон.  Мөн зуны амралтыг тохиолдуулан нийслэлийн ногоон бүсийн зусланд хөтөлбөрт хамрагддаг  хүүхдийг үнэ төлбөргүй амруулж, хичээлийн шинэ жилийг тохиолдуулан хүүхэд бүрт хичээлийн хэрэгсэл, хүйтний улирал эхэлж байгаатай холбогдуулан өрх бүрт гурил будаа, хүнсний бүтээгдэхүүний туслалцаа үзүүлсэн. Нийт хүргэгдсэн материалуудаас  2015 оны эхний улиралд  20 гаруй өрхийн хүүхэд  нэмэгдэж орохоор шалгуур хангасан байгаа. Хүүхдийн хэрэгцээ шаардлагад тулгуурлан 5-р хороонд Номын сан байгуулж тоног төхөөрөмж, тохижилтын ажилд дэмжлэг үзүүлсэн. Тайваны Хүүхэд гэр бүлийг дэмжих сангийн дэмжлэгтэйгээр ундны усан хангамжийг сайжруулах, худаг байгуулах ажлуудыг зохион байгуулсан бөгөөд хагас бүтэн өнчин, зорилтот бүлгийн хүүхдүүдийг шалгуур хангасны дагуу Хүүхэд хамгаалал хөтөлбөрт хороогоор дамжуулан материалыг авч байна.

Багануур дүүрэг  2012 онд Дэлхийн зөн Монгол Олон улсын байгууллагатай хамтын ажиллагааны гэрээг 15 жилээр  байгуулж  2013 оноос суурь судалгаануудыг  авчэхэлсэн.  2014 оноос эхлэн Хүүхэд ивээн тэтгэх хөтөлбөрт эмзэг бүлгийн хүнд нөхцөлд амьдарч байгаа хүүхдүүдийг сонгож байгаа бөгөөд ирэх таван жилийн төлөвлөлтийг дүүргийн удирдлагууд, мэргэжлийн байгууллагын ажилтан албан хаагчид, хүүхдүүд, эцэг эх, ТББ-ын оролцоотойгоор сургалт, судалгаа, мэдээллийн ажилд тулгуурлан зохион байгуулж, Хүүхэд хамгаалал, Эх хүүхдийн эрүүл мэндийг дэмжих чиглэлээр үйл ажиллагаагаа явуулах болсон.  Мөн Эх хүүхдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах зорилгоор Эрүүл мэндийн нэгдэлд 20.000.000 долларын тоног төхөөрөмжийн туслалцааг үзүүллээ.

Хүүхэд гэр бүлийн хөгжлийн төв

Хүүхдийн эрх хамгаалал, хөгжил оролцооны асуудалд эцэг эх, байгууллага хамт олны оролцоог нэмэгдүүлэх, хүнд нөхцөл дэх хүүхэд болон зорилтот бүлгийн хүүхэдтэй ажиллах мэргэжлийн боловсон хүснийг ажиллуулах зорилгоор дүүргийн Хүүхдийн төлөө  төвийг Хүүхэд гэр бүлийн хөгжлийн төв болгон бүтэц орон тоог 3-аар нэмэгдүүлж санхүүгийн асуудлыг шийдвэрлэлээ. Хүүхэд гэр бүлийн хөгжлийн төвд  гэр бүлд зөвлөгөө өгөх өрөө,  хүүхдийн яаралтай тусламжийн 7021-2020  утсыг  ажиллуулж  байна.   2014 онд гэр бүлд зөвлөгөө өгөх өрөөгөөр давхардсан тоогоор 84 үйлчлүүлэгч үйлчлүүлнээс  хүүхдийн сэтгэлзүйн  асуудлаар 28, үерхэл нөхөрлөлийн асуудлаар 9,  гэр бүл салалтын асуудлаар 14,  бэлгийн хүчирхийлэлд өртсөн 1, гэмт хэрэг, зөрчилд холбогдсон 8, мэргэжил сонголтын асуудлаар 2,  стресс зөрчлөөс болсон асуудлаар 4, гэр бүлийн харилцааны асуудлаар 4 үйлчлүүлэгч  хандан үйлчлүүлсэн. Хүүхдийн яаралтай тусламжийн утсанд ажиллах сэтгэлзүйчийг мэргэшүүлэх, дадлагажуулах  зорилгоор Ветнам улсад туршлага судлуулж,  зардалд  1.000.000 төгрөгийн дэмжлэгийг үзүүлсэн.  Хүүхдийн утсанд 2014 оны 3-р улирлын байдлаар зорилтот дуудлага 9, мэдээллийн 8, зорилгод нийцээгүй 6 нийт 23 дуудлага ирсэн байна.

Хүүхдэд ээлтэй хотын шалгуур үзүүлэлт

Хүүхдэд ээлтэй хотыг үнэлэх шалгуур үзүүлэлтийг авахаар бэлтгэл ажил хангагдаж байгаа бөгөөд ХГБХТ, Хороодын нийгмийн ажилтан, хэсгийн ахлагч нар сургалтанд хамрагдаад байна.

“Говийн баавгай” сургалт

Олон нийтэд тулгуурласан гамшгийн эрсдэлийг бууруулах, хүүхэд өсвөр үеийнхэнд гамшиг осол, галын авулын талаар мэдээлэл өгөх, анхны тусламж мэдлэг олгох зорилгоор “Говийн баавгай” сэдэвт  “Газар хөдлөлтийн бэлэн байдал, анхны тусламж” –ын сургагч багш бэлтгэх сургалтыг Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллагын дэмжлэгтэйгээр Ерөнхий боловсролын 3 сургуулийн 140 гаруй хүүхэд, 1 сургалтын менежер, 4 нийгмийн ажилтан, 2 эмч,6 багшид Тэмүүлэл зусланд амарсан 7 ээлжийн 300 хүүхэд 7 эмч, давхардсан тоогоор 7 багш, 4 ажилтан албан хаагчдад  тус тус зохион байгууллаа.

Хүүхдэд ээлтэй Багануур дүүргийн амжилтаас:

2009 онд эрүүл мэндийн үйлчилгээгээр нийслэлийн хэмжээнд “Эх хүүхдэд ээлтэй дүүрэг” хүүхдийн эрх хамгаалал, хөгжил оролцооны чиглэлээр нийслэлийн хэмжээнд “Хүүхдэд ээлтэй дүүрэг” , хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн “Бидний итгэл- тэдний ирээдүй “ аянд нийслэлийн хэмжээнд тэргүүн байр  2010 онд “Хүүхэд , гэр бүл эрүүл мэндийн төрийн үйлчилгээгээр” нийслэлийн загвар дүүрэг

 

Leave a Reply