“Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийг хэрэгжүүлэхэд дүүргийн ИТХ-ын тэргүүлэгч, төлөөлөгчид, удирдах ажилтнуудын оролцоо” сургалт боллоо

CAM07189

Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийг хэрэгжүүлэх, намуудын мөрийн хөтөлбөрт Жендэрийн асуудлыг тусгуулах, удирдах ажилтнуудын  жендэрийн талаарх ойлголт хандлагыг нэмэгдүүлэх зорилгоор дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгч, төлөөлөгч, улс төрийн намуудын төлөөлөл,  байгууллагын удирдах ажилтнуудын сургалтыг 2014 оны 10 дугаар сарын 08, 09-ний өдрүүдэд Дэлхийн зөн ОУ-ын байгууллагын Багануур орон нутгийн хөгжлийн хөтөлбөртэй хамтран зохион байгууллаа.

Сургалтыг ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтсээс зохион байгуулж багшаар Жендэрийн үнэдсний хорооны гишүүн, Жендэрийн Үндэсний шинжээчдийн бүлгийн ахлагч Т.Амгалан, Жендэрийн үндэсний хорооны гишүүн, Жендэр консерциумын тэргүүн Б.Онон нар ажиллаа.

CAM07148

Сургалтаар:

–        Жендэр, жендэрийн тэгш байдлын талаарх үндсэн ойлголтууд,

–        Жендэрийн тэгш байдал ба хөгжлийн бодлого

–        Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль, түүний хэрэгжилт

–        Жендэрийн дүн шинжилгээ, түүнийг бодлого боловсруулахад хэрэглэх нь

–        Жендэрийн статистик, шалгуур үзүүлэлтүүд

–        Жендэрийн мэдрэмжтэй төсөв

–        Эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт, боловсрол, байгаль орчны салбар дахь  Жендэрийн тэгш байдал

–        Байгууллагын соёл ба Жендэрийн мэдрэмж

–        Орон нутгийн хөгжлийн бодлогыг Жендэрийн мэдрэмжтэй болгох нь гэсэн сэдвүүдээр тус тус мэдээлэл авч цаашид хийх ажлын талаар санал солилцлоо.

Сургалтанд оролцсон тэргүүлэгч, төлөөлөгч, байгууллагын удирдлагуудаас гарсан саналыг боловсруулж цаашид улс төрийн намуудын мөрийн хөтөлбөрт Жендэрийн асуудлыг тусгах, жендэрийн мэдрэмжтэй удирдлагыг бий болгох,  стратеги төлөвлөгөө боловсруулахад, орон нутгийн хэрэгцээ шаардлагад тулгуурласан салбар бүрийн судалгаа гаргаж, дүүргийн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулах   ажлуудыг зохион байгуулах боллоо.

  • Жендэрийн асуудал бол зөвхөн эмэгтэйчүүдийн асуудал биш бөгөөд Багануур дүүргийн Жендэрийн салбар зөвлөлөөс
  • Жендэрийн  талаарх олон нийтийн  хэвшмэл ойлголтыг арилгах,
  • Хөгжлийн үр шимийг эмэгтэй эрэгтэй хүмүүс тэгш хүртэх боломжийг бий болгох,
  • Эмэгтэй эрэгтэй хүмүүс, охид хөвгүүдийн ялгаатай зан үйл, хүсэл эрмэлзэл болон хэрэгцээг эн тэнцүү анхаарч үнэлэх,
  • Жендэрийн мэдрэмжтэй удирдлага хамт олныг бүрдүүлэхээр  зорилт тавин ажиллаж эхэллээ.

Leave a Reply