Дүүргийн Засаг дарга Б.Бямбадорж дүүргийн номын сан болон орон нутаг судлах танхимтай танилцлаа

orgooДүүргийн иргэдийн хурал, Засаг дарга, намуудын удирлагаас дүүргийг аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэх хүрээнд Нацагдорж цогцолбор байгуулах санаачлагыг гаргаад байгаа. Нацагдорж цогцолборыг Гүний овоо Гүн нуурын орчимд байгуулах бөгөөд энэ ажлын хүрээнд  дүүргийн  Засаг дарга соёлын ордны дэргэдэх орон нутаг судлах танхим болон номын сангийн үйл ажиллагаатай танилцлаа. Орон нутаг судлах танхим нь анх 1988 онд байгуулагсан  аж ахуй нэгжүүд,  дүүргийн түүхэн замналыг харуулсан мэдээлэл үзмэрүүдтэй үйл ажиллагаагаа явуулдаг бол дүүргийн номын сан 13000 номын юм байна. Номын фонд нэмэгдүүлэх шинэ ном авах ажлын жил бүр өрнүүлдэг ч төсөв санхүү хүндрэлтэй байдаг гэдгийг яриж байлаа.  Өнгөрөгч жил эрэлттэй байгаа 56 шинэ ном авсан байна.nom Мөн номын сангийн лавлагаа цахим хэлбэрт шилжиж байгаа юм байна. Номын сангийн үйл ажиллагаатай танилцах үеэр Засаг дарга хувийн номын сангаасаа судалж дууссан номнуудаа бэлгэллээ. Иргэд номын сангийн фондыг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулан ном хандивлахыг Засаг дарга уриаллаа.  Цаашид номын сан,  орон нутаг судлах танхимын  баяжилтыг сайжруулах санхүүжилтэнд анхаарах  хэрэгтэй юм байна гэдгийг онцолж байлаа.

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.