Багануур дүүргийн аж ахуйн нэгж байгууллагын удирдлагуудад сургалт зохион байгууллаа

10633415_1473971806206785_195428462530740509_oБагануур дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагуудад хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар мэдлэг, мэдээлэл өгөх, удирдлагуудаас дотооддоо тавих хяналтыг чангатгахад дэмжлэг үзүүлэх зорилгоор НМХГ-ын дэд даргын баталсан хөтөлбөрийн дагуу сургалтыг зохион байгууллаа. Сургалтад Багануур дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй томоохон аж ахуйн нэгж, байгууллагууд болох “Багануур” ХК, “БЗӨБЦТС” ТӨХК, “ТБЦДҮС” ТӨХК, “Багануур дулааны станц” ТӨХК, “Багануур-Ус” ОНӨААТҮГ, сургууль цэцэрлэгүүдийн захирал эрхлэгч, бусад ААНБ-ын нийт 65 удирдах албан тушаалтан оролцсон. Сургалтыг Багануур дүүргийн Засаг даргын орлогч, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн салбар зөвлөлийн дарга Т.Отгонболд нээж, НМХГ-ын Санхүү, Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын хяналтын хэлтсийн Хөдөлмөрийн аюулгүй байдлын хяналтын улсын ахлах байцаагч Ц.Энхсайхан “Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаанд тавих хяналт” сэдвээр, Хөдөлмөрийн аюулгүй байдлын хяналтын улсын байцаагч М.Туяа “Хөдөлмөрийн эрүүл мэнд, түүнд тавигдах шаардлагууд” сэдвээр, Хөдөлмөр хамгаалал, сургалт мэдээллийн “Чөлөөт нүүдэл” академийн захирал Н.Мөнхдэлгэр “Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн бичиг баримт” сэдвээр, Багануур дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга Б.Эрдэнэчимэг “Аж ахуйн нэгж байгууллагын дотоодын хяналт” сэдвээр тус тус мэдээлэл хийлээ.

Уг сургалтаар аж ахуйн нэгж, байгууллага нь дотооддоо хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг төлөвшүүлэхэд байгууллагын удирдлагын зүгээс хэрхэн яаж оролцох, хяналт тавих, баримт бичгийн бүрдэлд удирдлагын зүгээс юуг анхаарах, дотоод хяналт шалгалтыг хэрхэн төлөвшүүлэх зэрэг олон талын мэдээллийг цогцоор нь хүргэсэн.

1965683_1473971802873452_3345670510424348119_o

10682268_1473971746206791_8499130444132370944_o

1965528_1473971826206783_8507564888085725500_o

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.