Сэрэмжлүүлэг

logoБоом өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг дараах байдлаар зохион байгуулж байх шаардлагатай байна.

9 дүүргийн хүнсний худалдааны төв, эмээлт, налайх дах түүхий эдийн зах, 

Хүнсний зах, мах худалдаалдаг газарт авах арга хэмжээ:

1.Хүнсний захад худалдаалагдах бүх малын гулууз, дотор эрхтэнд мал эмнэлэг ариун цэврийн үзлэг заавал хийх, гулууз, толгойн тунгалгийн зангилаанууд болон цуллагийн эрхтэнд үзлэг хийх

2.Худалдаалагдах гулууз нь заавал толгой, дотор эрхтнүүдийн хамт байна. Толгой, дотор эрхтэнгүй гулуузыг лабораторийн шинжилгээнд оруулсны дараа худалдаалахыг зөвшөөрөх

3.Гулуузтайгаа үзлэг ороогүй толгой, дотор эрхтнийг худалдаалахыг хориглох

4.Хүнсний захад худалдаалагдаж байгаа мах, дотор эрхтэн нь тайван бүс нутгаас бэлтгэгдсэн болохыг батласан гарал үүслийн гэрчилгээтэй байх

5.Үзлэгээр боом өвчний сэжиг илэрвэл хүнсний захын ажиллагааг зогсоож хорио цээрийн арга хэмжээ авах

6.Лабораторийн шинжилгээгээр онош батлагдвал халдваргүйжүүлэлтийн арга хэмжээ хэрэгжүүлэх

 

Мал, амьтан, өвчинтэй боомтой тэмцэх заавар

   Улсын мэргэжлийн хяналтын байгууллага, улсын байцаагчийн гүйцэтгэх үүрэг:

1.Засаг даргын захирамжийн биелэлт, хорио цээрийн дэглэмийн хэрэгжилт, зааврын биелэлтэнд хяналт тавих ;

2.Захирамж болон бусад холбогдох хууль эрх зүйн актыг зөрчсөн этгээдүүдэд хариуцлага тооцох ;

3.Өвчтэй малын эмчилгээ, арчилгаа, маллагаа, тэжээлийн нөхцөлд хяналт тавих ;

4.Малын арьс, шир, үс, ноос бэлтгэх, боловсруулах, хадгалах байгууллага, газруудад байнгын хяналт тавих ;

5.Боомын голомтын бүртгэлжүүлэлт, тэмдэгжүүлэлтэнд хяналт тавих ;

Мал, амьтан, өвчинтэй боомтой тэмцэх заавар

 Мал нядлах болон мах боловсруулах үйлдвэрт авах арга хэмжээ:

1.Малд нядлахын өмнөх болон нядласны дараах гулууз, дотор эрхтнүүдэд хийх мал эмнэлэг ариун цэврийн үзлэгийг зааврын дагуу хийж гүйцэтгэх ;

2.Үзлэгээр сэжигтэй зүйл илэрвэл дээж авч лабораторид илгээж оношийг баталгаажуулах ;

3.Боом өвчний сэжиг илэрвэл мал нядлах болон мах боловсруулах ажиллагааг шууд зогсоож хорио цээрийн арга хэмжээ авах ;

4.Дурандах шинжилгээгээр сэжигтэй гулууз, дотор эрхтнүүдээс боом өвчний үүсгэгч илэрвэл нян судлалын шинжилгээний дүнг хүлээлгүйгээр гулуузыг арьс, дотор эрхтэн, бусад дагалдах зүйлсийн хамт устгаж халдваргүйжүүлэх ;

5.Нядлагаанд оруулахаар бэлтгэсэн бүх малд мал эмнэлгийн эрүүл мэндийн үзлэг хийж биеийн халууныг үзэх, биеийн халуун нэмэгдсэн малд эмчилгээ хийх ;

6.Өвчний эмнэлзүйн шинж тэмдэг илрээгүй, халуураагүй малд ийлдэс тарьж өдөр бүр эрүүл мэндийн үзлэг хийж  халууныг нь үзэх ;

7.Эмчилгээ хийсэн, вакцин, ийлдэс тарьсан малыг хорио цээрийг татан буулгасны дараа ариун цэврийн нядлагаанд оруулах;

Comments are closed.