Зөвлөмж

logoБоом өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг дараах байдлаар зохион байгуулж байх шаардлагатай байна.

9 дүүргийн мал эмнэлэг, үржлийн нэгжүүдэд

 Мал эмнэлгийн байгууллага, малын эмчийн үүрэг:

1.Засаг даргын захирамжийн дагуу хорио цээрийн дэглэмийг хэрэгжүүлэх, аж ахуйн нэгж, мал бүхий иргэд, малчдад анхааруулга, сэрэмжлүүлэг өгөх, хил залгаа аймаг, сум, баг, айл өрхөд мэдэгдэх ;

2.Бүх малд нэг бүрчлэн эмнэл зүйн үзлэг хийж өвчтэй малыг ялган тусгаарлаж малын эмийн улсын бүртгэлд бүртгэгдсэн эм, бэлдмэлийг ашиглан ийлдсийн болон шинж тэмдгийн эмчилгээ хийх ;

3.Эмнэл зүйн үзлэгийг тогтмол хийж байх ;

4.Эмнэл зүйн шинж илрээгүй, халуунгүй эрүүл малд сэргийлэх вакцин тарих;

5.Дулааны улиралд цус сорогч шавж, шумуул, хөх түрүүнээс сэргийлж боловсруулалт хийх ;

6.Өвчин гарсан хот айл, фермд тээврийн хэрэгсэл, хүн, малын шилжилт, хөдөлгөөн хийлгэхгүй байх, мал нядлах, хүнсэнд хэрэглэх, худалдаалахыг хориглох ;

7.Малын боом өвчин гарсан тухай орон нутгийн Байгалийн голомт халдварт өвчинтэй тэмцэх газар болон эрүүл мэндийн байгууллагад мэдэгдэх ;

8.Өвчтэй малын арчилгаа, маллагаа, тэжээлийн нөхцлийг сайжруулах ;

9.Өвчтэй мал байсан хашаа саравч, байр, хэрэглэсэн ус, тэжээлийн онгоц, тоног хэрэгслийг малын эмийн улсын бүртгэлд бүртгэгдсэн халдваргүйжүүлэх бодис, бэлдмэлүүдийг ашиглаж халдваргүйжүүлэх ;

10.Өвчний улмаас үхэж хорогдсон малын хүүр, сэг зэмийг халдваргүйжүүлэх бодис, бэлдмэлээр халдваргүйжүүлж булах юм уу шатааж устгах ба голомтын байрлалыг албан ёсоор бүртгэлжүүлэх, голомтыг тусгай пайз бүхий шонгоор тэмдэгжүүлэх ;

11.Өвчний эпизоотологи, тархалтыг үндэслэн урьдчилан сэргийлэх арга хэмжээг төлөвлөж вакцин ийлдсийг захиалж байх ;

Comments are closed.