“Шүд цооролтын эсрэг хамтдаа” үнэ төлбөргүй сургалтыг хийлээ

НМХГ-ын Багануур дүүрэг дэх хэлтсийн сар бүр хийх бүтээлч ажлын хүрээнд “Амны хөндийн ариун цэвэр эрүүл ахуй” сэдвээр сургалт явуулахаар төлөвлөсний дагуу  “Адилакс”  ХХК,  “Mayflower” шүдний  эмнэлэгтэй  хамтран  Боловсрол цогцолбор сургуулийн бага ангийн 200 хүүхэд, багш нарт “Шүд цооролтын эсрэг хамтдаа” аяны хүрээнд хэрэгжиж байгаа P\S программын үнэ төлбөргүй сургалтыг хийлээ. Сургалтын үйл ажиллагаанд  НМХГ-ын  дэд  дарга  П.Бат-Эрдэнэ оролцож нээж үг хэллээ. Сургалтын дараа “Адилакс” ХХК-ний  P\S шүдний оог 200 хүүхэд, 50 багш нарт түгээлээ. Хамтран ажилласан “Адилакс” ХХК, “Mayflower” шүдний эмнэлэг нь Нийслэлийн төвийн сургуулийн хүүхдүүдэд уг сургалтыг хийсэн бөгөөд орон нутагтхийж эхэлсэн анхны сургалт байснаараа онцлог байлаа. Боловсрол цогцолборын хамт олон сургалтын үйл ажиллагаанд хүүхдүүдээ сайн зохион байгуулж оролцлоо.

НМХГ-ын Багануур дүүрэг дэх МХХ

SURGALT

10015073_1467398120197487_3321335617672230137_o

10648686_1467398143530818_1310912732584017804_o

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.