Шинэ усан сан ашиглалтанд орлоо

20140919_115159 20140919_115306

Гэр хороолол өдрөөс өдөрт тэлсээр байгаа энэ үед айл өрхүүдийн усны асуудал нэн тэргүүнд шийдэх ажлуудын нэг. Тэгвэл 2014 онд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар усан санг нэмж барилаа. Дүүргийн 4-р хорооны Жаргалант, Рашаант хэсгүүдийн дунд болон 5-р хороонд  38 сая төгрөгийн төсөвт өртөг бүхий усан санг байгуулан ажиллаж нь эхэллээ. Ажлыг “Монрубин”- ХХК гүйцэтгэж техникийн комисс хүлэн авсан байна. Ажил нь бүрэн дууссан эдгээр усан санг ашиглах байгуулага “БН-УС” ОНӨААТҮГ-т хүлээлгэн өглөө. Иргэдийн хувьд холоос усаа авдаг үүнээсээ шалтгаалан өвөл хальтирч бэртэж гэмтэх тохиолдолд их гардаг байсан гэдгийг хэлж байгаа юм. Тухайн орчинд амьдарч байгаа иргэдийн санал хүсэлтийг сонсон ойр худагтай болгож өгсөнд талархаж байгаагаа ч иргэд хэлж байлаа

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.