2030 он хүртэл “Дэлхийн Зөн Монгол” ОУБ-ын хөгжлийн хөтөлбөр дүүрэгт хэрэгжинэ

Still0523_00000Багануур дүүрэг “Дэлхийн Зөн Монгол” ОУБ-тай хамтран ажиллах гэрээ байгуулан 2013 оноос суурь судалгаануудыг  авч эхлээд байна. Үүнтэй холбоотойгоор Багануур дүүрэгт ажиллах “Орон нутгийн хөгжлийн ажилтан” шалгаруулж авахаар 4-р сард ажлын байрны зарыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан нээлттэйгээр зарласан билээ. “Дэлхийн Зөн Монгол” ОУБ нь эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал, боловсрол, цэвэр усны хангамж, ядуурлыг бууруулах, хүнд нөхцөлд амьдардаг хүүхдэд туслах, яаралтай тусламж зэрэг хөтөлбөр төслүүдийг хэрэгжүүлэх замаар хүүхдийн төлөө ажилладаг хүмүүнлэгийн, ашгийн бус, төрийн бус байгууллага юм. Тус байгууллагын орон нутгийн хөгжлийн ажилтнаар ажиллах хүсэлтэй 42 иргэн зарласан хугацаанд материалаа бүрдүүлэн бүртгүүлсэн байна. Тэгвэл эхний ээлжийн шалгалтыг тавдугаар сарын эхээр авч тэнцсэн 17 иргэнийг өнөөдөр сонгон шалгаруулалтад дахин оруулж байна. Энэхүү ажлын хүрээнд “Дэлхийн Зөн Монгол” ОУБ-ын албаны хүмүүс дүүрэгт хүрэлцэн ирж дүүргийн Засаг даргатай уулзлаа.

“Дэлхийн Зөн Монгол” ОУБ-аас хэрэгжүүлж байгаа хөтөлбөр нь урт хугацааны хамтын ажиллагаа шаардах бөгөөд 2013, 2014 оны хувьд стратеги төлөвлөгөөг боловсруулан, 2015 оноос 15 жилийн хугацаатайгаар хөтөлбөрөө хэрэгжүүлэх юм байна. Сүүлийн жилүүдэд тус байгууллагаас орон нутгийн хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх орон нутгийн тоог нэмэгдүүлээгүй бөгөөд Багануур дүүргийн иргэдийн зүгээс хүсэлт ихээр ирдэг, төр захиргааны байгууллагаас хамтран ажиллах хүсэлтэй байгаагаас хамар нь ийнхүү хөгжлийн хөтөлбөрөө хэрэгжүүлж эхлээд байгаа юм. Хамтын ажиллгааны санамж бичигт гарын үсэг зурсан учраас цаашид хийх ажилдаа харилцан санал бодлоо тусган ажиллана гэдгээ энэ үеэр талууд хэлж байлаа.

Comments are closed.