Энэ хичээлийн жилд 600 сурагч 1-р ангид элсэн орж байна

 

10606592_265603550303573_2710205189690448298_n

 

2014-2015 оны хичээлийн шинэ жилийн нээлт өнөөдөр Д.Нацагдоржийн нэрэмжит талбайд боллоо.  Энэ хичээлийн жилд дүүргийн ЕБС-ийн 4 сургуульд 5380 сурагч суралцахаас 1-р ангид 600 сурагч элсэн орсон бол цэцэрлэгиийн орон тоо 480-аар нэмэгдэж цэцэрлэгийн насны бүх хүүхдийг бүрэн хамруулах сайхан боломж энэ хичээлийн жил бүрдэнэ. 9-р сарын 1-ний нээлтийн үеэр дүүргийн Засаг даргын Баярын бичгээр Боловсрол цогцолбол сургуулийн физикийн багш Б.Онончимэг Гүн галуутай цогцолбор сургуулийн физикийн багш Я.Оюунгэрэл 125-р сургуулийн Биеийн тамирын багш С.Энх-Амгалан Сод сургуулийн багш Э.Заяатүшиг албан бус насан туршийн боловсролын төвийн багш Ж.Отгонцэцэг 142-р цэцэрлэгийн арга зүйч Я.Энхтуяа 131-р цэцэрлэгийн багш М.Гүндэгмаа нар шагнагдсан бол МУ-ын зөвлөх багш Р.Нарантуяаг засаг даргын өргөмжлөл 100 мянган төгрөгөөр Тайвань улсад зохиогдсон сурагчдын азийн аварга шалгаруулах тэмцээний таван насны ангилалд алтан медаль хүртсэн 138-р цэцэрлэгийн О.Баяржавхланг засаг даргын баярын бичгээр шагналаа. Өнгөрсөн хичээлийн жилд боловсролын чанарыг эрчимжүүлж “Зөв монгол хүүхэд” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэнээрээ онцлогтой байсан бөгөөд дүүргийн боловсролын байгууллагууд иргэд эцэг эхчүүдэд нээлттэй тайлагнасан юм. Харин 2014-2015 оны хичээлийн жилд үнэлсэний хэмжээнд бага боловсролын шинэчилсэн хөтөлбөрөөр хичээллэхээрээ онцлогтой. Өөрөөр хэлбэл хэнд юуг сургах вэ гэдэг боловсролын үндсэн асуудлыг орчин үеийн нийгмийн шаардлагын үүднээс авч үзэж, хүүхдийн эзэмшвэл зохих чадварыг олгох шинэ арга зүй юм. Хөтөлбөрийг бага ангийн багш нар хэрхэн хэрэгжүүлэхээс боловсролын шинэчлэлийн цаашдын хөгжил ихээхэн хамаарна гэдгийг албаныхан хэлж байна. Мөн эцэг эхчүүд,  олон нийтийн ойлголт дэмжлэг чухал юм. Дүүргийн засаг даргын гаргасан уриалгын дагуу хүүхэд сурагчдаа баярлуулахад байгууллагууд оролцлоо. Мэргэжлийн хяналтын хэлтэс, ЭМН, худалдан авах ажиллагааны алба ,Багануур ХК, ХААН банк,Голомт банк зэрэг байгууллагууд иж бүрэн дүрэмт хувцас, хичээлийн хэрэглэл гардуулсан бол Биеийн тамир спорт хороо, Хөдөлмөрийн хэлтэс, Татварын хэлтэс, Хүүхэд гэр бүл хөгжлийн төв, 131, 132, 138, 139, 142-р цэцэрлэгүүд, Холбооны газар, Хишиг-уул ххк, Монхимо, Нүүрэнтэйн эсгий, Тольт бөмбөлөг, Соронз компаниуд, Дашилхүмболин хийд, Ирээдүй цех, Нарст, Ганга, Энхийн жонон, Алтай, Хансүмбэр дэлгүүрүүд болон дээрх аж ахуйн нэгж байгууллагууд 1-р ангид элсэн орж байгаа сурагчдад хичээлийн хэрэглэл бэлэглэсэн юм.

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.