ӨМӨЗО-ны Хөлөн буйр хотын соёлын салбарынхан дүүрэгт айлчилж байна

zasa

Хичээлийн шинэ жилийн нээлтээр эхэлж буй шинэ долоо хоног Монгол улс болоод Багануур дүүргийн хувьд гадаад харилцаагаа сайжруулах чухал айлчлалаар эхэлж байна. Хэдхэн хоногийн өмнө Хятад улсын дарга Си Зиньпин  Монгол улсад айлчилж хоёр улсын хамтын ажиллагааг сайжруулах чиглэлээр ярилцаад буцсан. Тэгвэл Монгол улс БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жил Улаанбаатар хот үүсч байгуулагдсаны 375 жилийн ойн хүрээнд “Нийслэлийн Багануур дүүрэг ӨМӨЗО-ны хөлөн буйр хотын соёлын хамтын ажиллагааны өдрүүд ” 8-р сарын 30-наас 9-р сарын 3-ны өдрүүдэд тохиож   байна. Хамтын ажиллагаанд дүүргийн ИТХ-ын дарга Р.Өнөржаргал засаг дарга Б.Бямбадорж засаг даргын нийгмийн асуудал хариуцсан орлогч дарга Т.Отгонболд  тэргүүтэй дүүргийн удирдлагууд ӨМӨЗО-ны Хөлөн буйр хотын үзэл сурталын газрын орлогч дарга соёлын газрын дарга Ни Баяр, ӨМӨЗО-ны Ивэнк үндэсний өөртөө засах хошууны үзэл сурталын газрын дарга, соёлын товчооны дарга Мөнхтуяа тэргүүтэй уран бүтээлчид дүүрэгт айлчилж байна. “ Хөлөнбуйр хотын үзэл сурталын газар соёлын товчоотой Манай ардын урлагыг хөгжүүлэх холбоо хамтын ажиллагаагаа өргөжүүлэх нэг боломж болж байна” гэдгийг Монголын ардын урлагын холбооны ерөнхийлөгч МУ-ын Урлагын гавьяат зүтгэлтэн Ц.Пүрэвхүү дарга онцолж байлаа. Энэ ажлын хүрээнд 2013 онд дүүргийн Соёлын ордны уран бүтээлчид ӨМӨЗО-ны Хөлөн буйр хот, Баргын гурван хошуу  зэрэг газруудаар аялан тоглолтыг амжилттай зохион байгуулсан.  Айлчлалын хүрээнд Удирдлагууд  Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлсэн бол  хоёр хотын уран бүтээлчид хамтарсан тоглолтыг иргэддээ өргөн барилаа.  Цаашид соёлын чиглэлийн ажлаа өргөтгөж хоёр орны ард түмний нөхөрлөл, хоёр хотын харилцааг ойртуулах соёл, соёлын хамтын ажиллагааны гурвалсан болон хоёр талт гэрээнд удирдлагууд гарын үсэг зурлаа. Айлчлалын үр дүнд цаашид соёл, аялал жуулчлал, уул уурхай, боловсрол, эрүүл мэнд зэрэг нийгмийн олон талт салбарт хамтарч ажиллах, туршлага солилцох чиглэлээр  хамтын ажиллагаа бэхжих боломж бүрдэж байна.

 

 

 

 

 

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.