10 Иргэнд дэмжлэг үзүүллээ

10482492_688640147889128_9033816644670758056_o

Дүүргийн Засаг даргын 2014 оны 08-р сарын 22 өдрийн А/296 тоот захирамжаар ар гэр, эрүүл мэндийн улмаас  тусламж хүссэн  иргэдэд дэмжлэг олгохоор болсон. Иргэдийн хүсэлтийг Засаг дарга зөвлөлийн хуралаар  хэлэлцэн баталж дүүргийн 10 иргэнд 650,000 төгрөгийн буцалтгүй тусламж үзүүллээ. Дүүргийн Засаг даргад тусламж дэмжлэг хүссэн олон өргөдөл хүсэлт ирдэг.  Засаг даргын зүгээс иргэдээс ирсэн санал хүсэлт өргөдлийг хуулийн хугацаанд нь шийдвэрлэх, буцалтгүй мөнгөн тусламж хүссэн иргэдийн амьдрал ахуйг судлан, зайлшгүй шаардлагатай иргэдэд тусламжийг цаг алдалгүй үзүүлэхийг зорин ажиллаж байна.

Leave a Reply