Багануур нутгийн иргэдийн холбоо байгуулагдлаа

baganuurДүүргийн хөгжилд төрийн бус байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр дүүргийн төр захиргааны байгууллагаас анхааран ажиллаж, энэ хүрээнд тодорхой ажлуудыг зохион байгуулж эхлээд байна.  Багануур дүүргийнхээ хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулах, нийгэмд үйлчлэх нутгийн иргэдийн холбоо ТББ байгуулагдаад удаагүй байгаа бөгөөд холбооны тэргүүнээр Дүүргийн Засаг дарга ИТХ-ын дарга асан Б.Лхагва ажиллаж байгаа юм байна. Ямар нэгэн нам эвсэл, эрх ашгаас ангидаар нутгийн иргэдийнхээ эрх ашгийг хамгаалахаар ажиллаж эхлээд байгаа Нутгийн иргэдийн холбооны тэргүүн Б.Лхагва өнөөдрийн дүүргийн удирдах ажилтнуудын шуурхай хуралдаанд оролцож мэдээлэл хийлээ. Тус холбооноос ойрын хугацаанд Багануур дүүргийн албан ёсны түүхчилсэн лавлах толь бүтээх,   дүүргийн хөгжлийн хөтөлбөрийг боловсруулж эрчимжүүлэх, Гүний овоог тохижуулах, үе үеийн удирдлагуудыг багтаасан орон тооны зөвлөл байгуулж дүүргийн төр захиргаатай хамтран ажиллахаар төлөвлөж байгаа юм байна. Мөн шинэ зууны багануур сэтгүүлийг гаргахаар зөвшөөрөлөө аваад байгаа юм байна. Цаашид дүүргийн төр захиргааны байгууллагаас төрийн бус байгууллагуудтай хамтран төрийн зарим нэгэн чиг үүргийг гүйцэтгүүлэхээр зорьж байна. дүүргийнхээ хөгжилд өөрсдийн хувь нэмрээ оруулах хэнийг ч ямар нэгэн нам эвсэл, шашин шүтлэг нас хүйсээр ялгахгүйгээр ажиллана гэдгийг ч дүүргийн удирдлага онцлон хэлж байлаа.