Хэрэглэгч та бүхэнд:

10615467_1450900668513899_5965206997076387918_nЗөвшөөрөлтэй цэгээс төмс, хүнсний ногоогоо худалдаж аваарай. Зөвшөөрөгдсөн цэгээс өөр гар дээрээс болон машин дээрх баталгаагүй худалдаанаас баталгаагүй жин хэмжүүрээр хүнсний ногоо худалдан авч өөрсдийгөө хохироохгүй байхыг зөвлөж байна.
Багануур дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа хүнсний захын цагийн хуваарийн мөрдөлт болон ил задгай худалдаалалтын байдалд 2014 оны 08 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн 2014 оны 08 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд хяналт шалгалтын ажлыг зохион байгууллаа. Шалгалтанд хүнсний 2 зах, 3 аж ахуйн нэгж, 18 иргэн хамрагдсан.
1.Багануур дүүргийн Засаг даргын “Намрын ногоон өдрүүд үзэсгэлэн худалдаа зохион байгуулах тухай” А/272 дугаар захирамжийн дагуу Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Нацагдоржийн гудамж, ЭМН-ийн урд талбайд дүүрэгт болон Сэлэнгэ аймагт тарьж ургуулсан шинэ ургацын 5-7 нэр төрлийн хүнсний ногоо, 3 төрлийн нарийн ногооны худалдааг 1 хоршоо, 9 иргэн худалдаалж байна.Хүнсний ногооны чанар,аюулгүй байдалд үнэлгээ өгөхөөр Мэргэжлийн хяналтын хэлтсийн лабораторит 45 сорьцыг шинжилгээнд хамруулаад байна. Төмс, хүнсний ногооны худалдаа эрхлэгч иргэдэд зөвлөмжийг хүргүүлж хяналт тавин ажиллаж байна.
2. Тохижилт, Худалдаа, Үйлчилгээний хэлтсээс Хичээлийн шинэ жилийн баярыг угтан Нацагдоржийн талбайд сүүдрэвчтэй “Бичиг хэрэг”-ийн үзэсгэлэн худалдааны зөвшөөрлийг 2 аж ахуйн нэгж, 7 иргэнд олгон худалдаалж байна.

10635907_1450900661847233_4508072738296241505_n

10629552_1450901465180486_1587673592868153880_n