Тарваганы 8 ширхэг тулам илрүүлэн Зоонозын өвчин судлалын төвд хүлээлгэн өглөө.

10411065_1450896775180955_6049142048918982319_nНийслэлд Тарваган тахал, шинэ болон дахин сэргэн тархах зоонозын халдварт өвчин зөөвөрлөгдөн орохоос сэргийлэх зорилгоор “Хүн, малын гоц халдварт өвчин, тарваган тахал өвчнөөс урьчилан сэргийлэх, тэмцэх, арга хэмжээг эрчимжүүлэх тухай” Нийслэлийн Засаг даргын 2013 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн А/634 дүгээр захирамж, Багануур дүүргийн Засаг даргын 2013 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн А/265 дугаар захирамжийн дагуу “Хэрлэн” автотээврийн шалган бүртгэх товчоон дээр Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Багануур дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн улсын байцаагч нар дүүргийн Цагдаагийн хэлтэстэй хамтран 24 цагаар хяналт шалгалтыг зохион байгуулж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулахаар 2014 оны 07 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн 23 хоног хяналтаар ажиллаж байна. Энэ хугацаанд нийтдээ тарваганы 8 ширхэг мах /эр тарвага 3, гэдсийг нь авсан хотил, тулам- хотил 1, тарваганы 3 түүхий, хөлдүү тулам мах тарваганы ¼ хэмжээтэй боодогны мах/ авч явсан зөрчлийг илрүүлэн Зоонозын өвчин судлалын төвд хүлээлгэн өглөө. Хамгийн сүүлд 2014.08.19-ны өдрийн хяналтаар 2 тарваганы тулам илрүүлж холбогдох газарт хүлээлгэн өгч захиргааны хариуцлага тооцлоо. Одоогийн байдлаар нийт 96 иргэнд 2121.0 мянган төгрөгийн шийтгэврийн арга хэмжээ ногдуулж, барагдуулаад байна.Шалгалтад хамрагдсан иргэдэд хэлтсийн байцаагчдын бэлтгэсэн “Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх тухай” сэдэвт санамж, НМХГ-аас ирүүлсэн 2 төрлийн зөвлөмж, тараах материал нийт 1433 ширхгийг тарааж, зөвлөгөө өгсөн байна.

10628207_1450896765180956_3104131289604939601_n

10612884_1450896811847618_7819544190525626157_n

10613103_1450896771847622_6463918035551403987_n